С.Амарсайхан: Замын-Үүд хөгжөөгүй нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг батлуулаагүйтэй холбоотой

Админ
2021/12/23

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, тодорхой хариултуудыг авлаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

“Энэ асуудлыг дэмжиж байна. Чөлөөт бүс бол хөрөнгө оруулалтын гол механизм. Чөлөөт бүсийн ач холбогдлыг дутуу үнэлж болохгүй. Гэрээг ёсчлон батлахад хэрэгжээд эхэлнэ. Тиймээс хэрэгжүүлэх, ажиллах гол аж ахуй нэгжүүдийг маш сайн шалгуураар сонгох хэрэгтэй” хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

 “Бид эдийн засгийн чөлөөт бүсийн талаар яриад үндсэндээ 27 жил өнгөрч байна. Энэ хугацаанд ахиц дэвшилт гарсангүй. Тиймээс яаравчлах шаардлагатай. Эдийн засгаа сэргээх, бодлого, чиглэлээ тодорхойлоход зайлшгүй үүнийг батлах хэрэгцээ их байна” гэлээ.

Монгол Улсын Засгийн газар байгалийн баялаг, ажиллах хүчний нөөц, үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар худалдаа, эдийн засгийг сэргээх тухай 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гарын үсэг зурсан. Олон улсын хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганаар батлуулах нь Монгол Улсын эдийн засгийн сэргээх, Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх нөхцлийг бүрдүүлэх юм.


Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: 

“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах талаар хоёр улс харилцан тохиролцсон. Чөлөөт бүсийн тухай хуулийг 2015 онд УИХ-аар баталсан ч нэр томьёоны хувьд зайлшгүй өөрчлөх шаардлага гарсан учраас энэ оны 11 дүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулан баталсан. Хууль батлагдсаны дараа Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах шаардлагатай болсон. Хэлэлцээрийг баталснаар Замын-Үүд Чөлөөт бүс хөдлөх бололцоо бүрдэнэ.

Мөн Замын-Үүд хөгжөөгүй шалтгаан нь хууль эрх зүй болон хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг батлуулж амжаагүй байсантай холбоотой. Эрээн болон Замын-Үүдэд тус бүр 900 га талбайд чөлөөт бус гаргахаар төлөвлөсөн.

Ийнхүү 2016 оноос хойш хүлээгдсэн Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг өнөөдөр УИХ-аар оруулж соёрхон баталлаа.

Ийнхүү Чөлөөт бүсийн тухай хууль болон Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлагдсанаар Чөлөөт бүсийн асуудал хууль эрх зүйн асуудал бүрэн шийдэгдэж, бүтээн байгуулалт, бараа үйлдвэрлэл, тээвэр, аялал жуулчлал хөгжих, цаашлаад бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн шинэ гарц, боломжууд нээгдэнэ.


.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 31.164.60.105
    2021/12/24

    Худлаа хуцжээ. Аль ч засгийн газар, аль ч улсын их хурал замын үүдийг хөгжүүлэх нэрээр тэрбум тэрбумаар нь хусаж хулгайлж өөрсдөө баяждаг объект болгосон. Замын үүд хөгжихгүй байх тусмаа, хөгжүүлэхгүй байх тусмаа тэдэнд ашигтай. Энэ пяяздаа мэдэн будилжээ.

    Хариулах
  • 202.126.88.227
    2021/12/24

    Тийм биш шүү дээ бид залхуу хүмүүс ажил хийх дургүй зүгээр ямар нэг бэлэн аргаар мөнгө төгрөг олох сонирхолтой байдаг хөдөлмөр эрхлэлтийн талаар бодох сонирхолгүй тийм хүмүүс харин муу хэлээд байгаа хятадууд бол өөр хүмүүс шүү дээ өдөр шөнө гэлтгүй ажиллаж хөдөлмөрлөж буй хэзээ бид суралцах бэ заавал хамтын ажиллагаа явуулах хэрэгтэй юм уу өөр хүнээс өө сэвийг хайх хэрэггүй шүү дээ

    Хариулах
  • 103.212.118.26
    2021/12/24

    УИХ, ЗГ-ууд мөн ч олон жил ярьж мөнгө угаалаа тэгээд хөгжөөгүй хийгээгүй юмаа юу юу гэнээ Амартэнэгээ гадны улсын боомтыг хараад эрх барьж байгаа та нар ичдэг болоосой хоноцын сэтгэлтэй төр, төрийн томилсон нөхдүүд дандаа хулгайч луйварчид яаж хөгжих юм бэ? Хийж хэрэгжүүлж чадахгүй бол хуцахаа болих хэрэгтэй шүү

    Хариулах
  • 103.212.118.85
    2021/12/23

    Замын үүд. Алтанбулаг чөлөөт бүс гээд 20 гаруй жил ажиллаж байгаа төсвөөс санхүүжсэн баыгууллагууд байсаар л байх юм. Нурсан том хашаа.хэдэн контейнерыг чөлөөт бүс гэдэг юмуу

    Хариулах