С.Амарсайхан: Айл өрхүүдийн цахилгааныг 250 кВт- 350 кВт хүртэл хөнгөлөх асуудал яригдаж байна

Админ
2021/12/24

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан цахилгаан, дулааны үнийг хөнгөлөхтэй холбоотой асуудлаар дараах мэдээллийг өглөө.

С.Амарсайхан:

-  Айл өрхийн тог цахилгаантай холбоотой асуудлын тухайд орон сууцны айлуудыг 250 кВт хүртэл, гэр хорооллын өрхүүдийг 350 кВт хүртэл цаашид хөнгөлөх асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж байгаа. Өмнө нь Эрдэнэт үйлдвэр ААН, айл өрхийн тог, цахилгааны зардлыг даахад 800 орчим тэрбум төгрөг төлсөн. Одоо харин айл өрхийн тог цахилгаантай холбоотой асуудлын тухайд орон сууцны айлуудыг 250 кВт хүртэл, гэр хорооллын өрхүүдийг 350 кВт хүртэл цаашид хөнгөлөвөл  ойролцоогоор 75 орчим тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зарцуулах төлөвтэй байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.244
    2021/12/26

    25k & 35k гэсэн үг үү? Амны гарз юм биш үү? Өдөрт юм уу?

    Хариулах