МҮЭХ: Засгийн газар өнөөдөр ийм зүйл ярьж байгаа ч он гараад өөрчлөгдчихвий гэсэн айдас байна

Админ
2021/12/24

Засгийн газрын шийдвэр албажиж, хөрсөндөө буутал ҮЭ-ийн гишүүн байгууллагууд нухацтай авч үзнэ. Тэмцэл, хөдөлгөөн, шаардлага тавихаа зогсоохгүй хэмээн өнөөдөр /2021.12.24/ МҮЭ-ийн холбооноос мэдэгдлээ.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат: 

- Орон нутаг, салбарт өмнө гаргасан тушаал шийдвэрээ өөрчлөхгүй, нугалаа гаргаж байна. Тиймээс Засгийн газар он гарахаас өмнө шийдвэрээ нэг тийш болгох хэрэгтэй. Ирэх онд ТҮ-1-3 шатлалын ажилтнуудын цалин хөлс, статус, тэтгэвэр тэтгэмжид ямар нэг өөрчлөлт орохгүй гэж ойлгож байгаа. Хуулиараа ҮЭ-ийн байгууллагад мэдэгдэж, ажилчдын саналыг авахгүйгээр гэрээт болгох, өөр байгууллагад шилжүүлэхгүй гэж ойлгосон.

Гэхдээ өнөөдөр МҮЭ-ийн холбоо түүний гишүүн байгууллагуудын гар дээр Засгийн газрын шийдвэр эцэслэж, албажиж ирээгүй байна. Төр нэг цонхоор, нэг байр суурьтай хандах ёстой. Засгийн газар өнөөдөр ийм зүйл ярьж байгаа ч он гараад өөр байдлаар шийдчихвий гэсэн айдас гишүүдэд бий. Мөн биднээс шаардаж байна. УИХ-ын гишүүдэд хандаж хэлэхэд, ийм алдаатай, цаг хугацаа нь болоогүй хууль тогтоомждоо өөрчлөлт оруул, засаж залруул. Тэмцэл хөдөлгөөн хийнэ гэж байгаа нийт гишүүддээ хандаж хэлэхэд, ямартай ч Засгийн газар арга хэмжээ авлаа, нэгдсэн шийдвэрт хүрэх байх, энэ бүхэнд анализ хийж байж та бүхэнд чиглэл хүргүүлнэ. Наана нь жагсах, цуглахаа түр харзная. 


 Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл: 

- МБШУ-ны ҮЭ-ийн холбооноос 70 гаруй мянган гишүүдээ төлөөлсөн ажлын хэсэг байгуулсан. Жагсаал цуглааны зөвшөөрөл хүсч, холбогдох байгууллагуудад мэдэгдэл хүргүүллээ. Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх маш их зөрчигдөнө. Хойч ирээдүй, хүүхэд залуучууд дээр улс орон оршин тогтдог учраас энэ шийдвэрээ эргэж хараач. Төсвийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульдаа УИХ-ын гишүүд ээ өөрчлөлт оруулаачээ. Хууль санаачлаач. Ирэх онд үйлчилгээний ажилтнуудын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж хэвээрээ байна гэж Сангийн сайд ярьж байна. Цалин ирэх онд нэмэгдэхгүй юм уу. Доошилсон ахуй амьдралыг нь хэрхэн дээшлүүлэх вэ гэж асуумаар байна гэв.

 
СӨБ-ын нэгдсэн ҮЭ-ийн хорооны дарга Д.Саранцэцэг: 

-Засгийн газраас гаргасан шийдвэр зарим талаараа гишүүдэд маань нийцсэн. Сангийн сайд Б.Жавхлан хуучнаараа бөөрөнхийлсөн хариулт өгч байна. Үйлчилгээний ажилтнуудад маань нэгдсэн ойлголт алга. Энэ сарын 25-ны дотор бичгээр Засгийн газар ирүүлэхийг хүсч байна. ТҮ-1-3 хамгийн цомхон хүмүүс байдаг. Төсвийг хэмнэхийн тулд олон ажил хийдэг хүнийг авдаг гэдгийг тодорхой хэлье.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.175
    2021/12/26

    Дундаж цалин худлаа байнаа хаанаас хэн ингэж гаргаад байнаа 470S=1 300 000Т үүнийгээ болиорой дахиад судалгаа гарга...

    Хариулах
  • 103.10.21.110
    2021/12/26

    Дөрөвхөн бүлэгтэй нэг цэцэрлэг, гурван манаач, нэг өдрийн жижүүр , нэг селесерээр яах юм Хувьд шилжүүл төрийн ачааг хөнгөл .

    Хариулах
  • 66.181.161.64
    2021/12/24

    uilchilgeni ajilchidin tsaling baiguulagin tosowt butsaaj suulgaj ogoh heregtei bna

    Хариулах