Засгийн газар: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болголоо

Б.Ариунзаяа
2022/05/18

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Соёлын сайд Ч.Номин циркийн урлагийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ.

Соёлын сайд Ч.Номингийн танилцуулгад дурдсанаар, циркийн урлагийг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд зориулалтын байр талбай, орчин нөхцөлд циркийн урлагийн үйлчилгээ үзүүлэх, циркийн урлагийн цаашдын хөгжлийг дэмжих талаар зохих арга хэмжээ авах шаардлагатай тул Засгийн газрын хуралдаанд дээрх асуудлыг танилцуулж байгаа гэв.

Мэдээллийн дараа Засгийн газрын хуралдаанаар циркийн урлагийн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлого, стратегийг тодорхойлон танилцуулахыг Соёлын сайд Ч.Номинд, циркийн тэнхимийн сургалтын орчныг стандарт хангасан болгон сайжруулах талаар судлан танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болголоо.

Түүнчлэн циркийн урлагийн хөгжлийг дэмжих, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар хамтарсан ажлын хэсэг байгуулан, санал дүгнэлт танилцуулахыг Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарт үүрэг болгов.

Харин “Аса консалтинг” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах” гэрээнд заасан “Улсын циркийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөл”-ийг хангуулах, хэрэгжилтийн тайланг танилцуулж, холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Соёлын сайдын танилцуулгад дурдсанаар, өнөөдрийн байдлаар Монгол Улсад циркийн урлагийн салбарт:

·         Мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 31 байгууллага,

·         1200 уран бүтээлч, гадаад улсад гэрээгээр ажиллаж буй 650 орчим уран бүтээлч,

·         Мэргэжлийн сургуульд суралцагч 64 оюутан,

·         15 багш, дасгалжуулагч ажиллаж байна. 

1970-2007 он хүртэлх хугацаанд Монголын цирк 10 гаруй цогц үзүүлбэр, амьтны үзүүлбэр, агаарын болон шидэлттэй үсрэлт, тулах тэнцвэр зэрэг хүч тамирын шилдэг үзүүлбэрүүдтэй, урын сангийн баяжилттай байсан бол өнөөдрийн байдлаар 5 хүрэхгүй төрлөөр үзүүлбэрээ бэлтгэн хөгжүүлж байна. 

Мөн 2018-2021 онд 37 үзүүлбэр, уран бүтээлийг 22 удаагийн тоглолтоор 20007 хүнд, 2022 оны байдлаар Монгол бөхийн өргөө болон Буянт-Ухаа цогцолборын байранд 2 уран бүтээлийг 12 удаагийн тоглолтоор 100 гаруй мянган үзэгчид хүргэжээ. 

2022 оны байдлаар Хөгжим Бүжгийн Коллежид 64 оюутан суралцаж байгаа бөгөөд тус сургуулийн боловсон хүчин бэлтгэх хүчин чадал нь манай улсын циркийн урлагийн салбарт шаардлагатай байгаа хүний нөөцийг хангахгүй байгаа юм байна. 

Циркийн барилгын асуудлаар: 

Монгол Улсад циркийн урлагийн зориулалтаар барьсан ганц барилгыг 2005 онд Улсын Их Хурал хувьчлах жагсаалтад оруулж, 2008 онд тухайн үеийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр “Аса консалтинг” ХХК-д шилжүүлсэн байдаг. 2008-2020 он хүртэл циркийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан ч 2020 оны 7-р сараас засварын ажил эхэлж, өнөөдрийг хүртэл дуусаагүй байна.

Байр талбайн хомсдолоос үүдэн мэргэжлийн циркийн урлагийн төрөл хэлбэр цөөрч, орон зай шаардсан томоохон үзүүлбэрүүд хасагдсан нь мэргэжлийн боловсон хүчний хомсдол үүсгэж цаашдаа циркийн урлагийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ гэж Соёлын яам дүгнэж байгаа юм.

Мөн циркийн урлаг тайзны хэлбэрт шилжиж, тоглолт хийх нөхцөл багасаж, тоглолтын тоо эрс буурч, урын сангийн бодлого алдагдан, орон зай шаардсан агаарын үзүүлбэрүүд тоглогдохгүй байгаа талаар Соёлын сайд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд Соёлын яам “Аса консалтинг” ХХК-д хандан засварын үйл явц, бусад үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ирүүлж, циркийг зориулалтын дагуу ашиглахыг удаа дараа шаардаж ирсэн юм.


Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.206
    2022/05/20

    Сугар Төрийн өмчийн хорооны дарга байхдаа циркыг хууль бусаар хувьчилж нутгийнхаа дүү тэнэг бөх Аса, Сумтайбузар хоёрт авч өгсөн. Одоо Засгийн газар Эрдэнэт үйлдвэр, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг улсад буцааж авсан шиг циркыг хүчээр буцааж ав. Завхай Асаг сахал Эрдэнэбилэгийн адил шоронд хий. Аавын хүүхдүүдийг алаг үзэж огт болохгүй.

    Хариулах
  • 202.126.90.69
    2022/05/18

    Сумьябазар аа Таны дүү циркийн барилгыгавч болно харин циркчдийг тэнүүчилж соел түгээхийг хориглох естой циркийн барилгын засварт барилгачдыг оруулж ажилчдыг ажлын байраар хангах хэрэгтэй Энэ ажлыг Соелын яам тэргүүн ээлжинд анхаарч засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүл

    Хариулах
  • 202.126.90.69
    2022/05/18

    Төрийн өмчийн хорооноос циркийн барилгын талаар гарсан шийдврийг хүчингүй болгож циркчидээ тэнүүчилж зориулалтын бус байранд тоглолт хийхийг хориглох хэрэгтэй

    Хариулах
  • 202.72.245.125
    2022/05/18

    яагаад төрд авч болохгүй байгаа юм

    Хариулах
  • 202.126.90.69
    2022/05/18

    Монголын циркийг устган соелын асар өндер хоцоргдолт орохыг ард иргэд хэзээч зөвшөөрөхгүй Дагвадорж Сумьяабазар нар ухамсартай байж монгол орноо хөгжүүл.х.д ухамсартай хандаж улсын циркийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахыг улаанбаатарчууд шаардах болно УБ хотын захирагчийн хувьд Та анхааралдаа авч өндөр соелтой ес зүүтэй ажиллахыг танаас шаардахын хамт хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрл.х естой Хувьчлал нэрийн дор монголын үл хөдлөх хөрөнгө үрэн таран болж улмаар монгтл улсын хөгжил дэвшлийн хурд саармагжиж Африка тивийн зарим хоцорогдсон хөгжилтэй орнуудын сүүлд ороход хүрч байна Монгол улс 5 толгойн коксждог нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээс хэд дахин доогуур үнээр худалдаж байна Энэ бүх үйл .ажиллагаанд төрөөс ч засагаасч тавих қндөр хяналт

    Хариулах
    • 202.126.90.69
      2022/05/18

      Монгол улс дахин циркийн барилга бариулах талаар монголын иргэд хэзээч зөвшөөрөхгүй шуу

    • 202.126.90.69
      2022/05/18

      Өндер хяналт суларч хөгжилтэй орны дэмжлэг авч чадахгүй байна ялангуяа коксжих нүүрсний нөөцөө дууссан япон улстай хамтарч ажиллах талаар хангалттай бус байгааг хэлэх хэрэгтэй

  • 202.126.90.69
    2022/05/18

    Циркийн барилгыг төрийн өмчийн мэдэлд авч хүүхэд залуучуудын бие билдрийн өсөлт боожилт сайжирдаг естой төрийн өмчийн хорооны шийдв.эрийг хүчингүй болгон иргэн Дагвадоржоос барилгаа ашиглан зориулалтаар нь залуу үеийнхний соел боловсорлын төв болгон үргэлжьүүл.н ажиллуулах хэрэгтэй заан Долгор үрэнгийн хүүхдүүдийн хувийн өмч биш л дээ үүнийг соелын сайд анхаралдаа авч хууль хяналтын байгууллагатай хамтран асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлж циркийг ашиглалтанд оруулахыг ард иргэд шаардах болно

    Хариулах
  • 202.126.89.76
    2022/05/18

    Хувьчлал явуулахдаа байгуулсан гэрээний заалт бүрээр гаргаж танилцуулах ёстой Төрийн өмчийн газар ажлаа дутуу хийгээд байна уу гэсэн сэтгэгдэл төрөв. Гэрээг хэрэгжүүлж, циркийн байрны үйл ажиллагааг жигдрүүлэх хугацаатай үүрэг өгч биелэлтийг тооцож ажиллах хэрэгтэй.

    Хариулах
    • 202.126.90.69
      2022/05/18

      Циркийн барилгыг хураан авч өргөтгөл шинэтгэл хийж үр хүүхэд залуучуудын соел шинжлэх ухааны төв болго улсын циркийн ажилчдыг цыганчлан амьдарч соел түгээхийг зогсоож ажлын байрыг эргүүлэн өгөх ажлыг Соелын яам онцгой анхаарч ажиллах хэрэгтэй Төрийн сайдын үндсэн үүргийн нэг мөн шүүдээ барилгаа эргүүлж ав хуулийн хүрээнд шударгаар асуудлыг шийдүүлэх соеблын сайдын тэргүүлэх зорилт шүү