Нисэхийн хил, гааль, мэргэжлийн хяналтын ажилтан албан хаагчдын тоог нэмэгдүүлж, зорчигчдод шуурхай үйлчлэхийг даалгав

Админ
2022/05/18

Урин дулаан цаг ирж, гадаадаас ирэх зочид төлөөлөгчид, жуулчдын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор нисэхийн гаалийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, бэлтгэл ажлыг хангуулах хүрээнд Шадар сайд С.Амарсайхан “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд ажиллалаа.

 Нисэх онгоцны буудалд үдэлж буй зорчигчдод аль болох түргэн шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд үйлчлэхийн тулд хил, гааль, мэргэжлийн хяналтын ажилтан албан хаагчдын тоог нэмэгдүүлж, зорчигчдын бөөгнөрлийг багасган, шалган нэвтрүүлэх хэсэгт дараалал үүсгэхгүй байх тал дээр анхаарч, онгоцны хуваарийн ачааллыг тэнцвэржүүлэх хугацаатай үүргийг холбогдох албаныханд өглөө.

Түүнчлэн цар тахлын үед бөглүүлж байсан асуумжийг одоо ч хэвээр үргэлжлүүлж буйг зогсоохыг даалгав. Шадар сайд энэ үеэр “Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, иргэд аж ахуйн нэгжийн ашиг, орлого тааруу байгаа энэ үед ажил амьдрал, бизнесээ залгуулах гэсэн, аялал зугаалга, эмчилгээ, оношилгоонд явах гэсэн, яваад ирсэн зорчигчдыг удаан хүлээлгэж ачаа барааг нь шалгах нэрээр хүнд суртал гаргаж залхаахгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллах нь чухал байна. 

Ялангуяа хоёр жил шахам хориотой байсан аялал жуулчлалын салбар жаахан өндийж сэргэх боломж гарч байгаа энэ үед манай нисэхийнхэн дотоод зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй” гэсэн юм.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.27
    2022/05/22

    Хил,гааль,мэргэжлийн хяналтынхны ихэнх нь зомби нар байдаг гэж үнэн шүү. Ажлаа мэддэггүй,ямар ч чадваргүй.

    Хариулах
  • 66.181.161.23
    2022/05/21

    Uursdiih n tsaanaas n zaaval ashigla geed bga program n gatsaad bhad tend ajillaj bga humuusiig buruutgaad yahav dee. Ongotsoor yavahlaaraa burhan gj boddog zarim neg orkuud n udaan shalgalaa ntr gj onholdood. Yg unendee ter shalgaj bga hund yamarch buruu bhgui. Zasag turuus ugch bga programniih n l unen tsarai ter shdee. Bas ter shine niseh chine yg achaalaltai uyed talbai n hurdeggui gedgee medeh uu?

    Хариулах
  • 101.110.39.131
    2022/05/19

    Шадар сайд гярхай юмаа. Аялал жуулчлалын шинэ сайдаа сайн дэмжээд өгөөрэй. Хичээгээд хичээгээд бусад хөдлөхгүй бол ажил зогсчихно шүү

    Хариулах
  • 103.26.193.6
    2022/05/18

    Ene Hillin tsergin ajlaa medehgui barilgachin uvgun tetgevertee garah boloogui yu huuli zuin saidaa

    Хариулах