Нийслэлд 474 хүүхдийн тоглоомын талбай байдгаас 380 нь аюулгүй байдлын стандарт хангахгүй байна

Б.Ариунзаяа
2023/06/08

Нийслэлийн Засаг даргын A/242 дугаар захирамжийн хүрээнд хотын стандартыг таниулан сурталчлах зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран 580 гаруй иргэн, аж ахуйн нэгжид сургалт зохион байгуулжээ. 

Шалгалтын үеэр нийслэлийн есөн дүүргийн нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны барилга, хотхон, гэр хорооллын гудамжинд байрлах 474 хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдалд хяналт тавьжээ.

Үүнээс 380 хүүхдийн тоглоомын талбайн орчны аюулгүй байдал алдагдаж, хотын стандартаас зөрсөн байна. Иймд эдгээр зөрчилтэй тоглоомын талбайд орчны аюулгүй байдлыг хангуулж, хотын стандартыг хэрэгжүүлэх зөвлөмж хүргүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна