Сураггүй алга болсон хүнийг Атлантын далайгаас 35 цагийн дараа аварчээ

Админ
2023/08/07

СЕНТ АВГУСТИН. /CNN/. Атлантын далайн Флорида муж улсын эргээс 12 бээрийн зайд хөвж байсан завинаас нэгэн эрэгтэй хүнийг аварчээ.

Завьчин 25 настай Чарльз Грегори баасан гарагийн өглөө эрт загасчлахаар гараад далайд 35 цаг орчмын турш сураг чимээгүй болсон тухай түүний эцэг CNN-д мэдээлжээ.

АНУ-ын эргийн хамгаалалтын албаныхны ярьснаар, нисэх онгоцоор Чарльзыг хайж байсан эрлийн багийнхан хавтгай ёроолтой живэх шахсан нэгэн жижиг завийг олсноор түүнийг аварсан аж.

Чарльзын эцэг Рэймонд Грегорийн ярьснаар, хүүгийнх нь завийг далайн түрлэгийн давалгаа хөмөрснөөр эргээс холдож эхэлсэн байна. Чарльз аврах хантааз, гар утсаа алдсанаас гадна медуза буюу далайн хорт мөгөөрсөнд хатгуулж, наранд түлэгджээ.

Рэймонд хүүгээ эсэн мэнд эргэж ирсэнд тун баяртай байгаа бөгөөд түүнийг аварсан эрлийн багийнхан, хотын иргэдэд талархсанаа илэрхийлжээ.

Эх сурвалж: https://montsame.mn/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна