Герман улс НАТО-гийн хоёрдахь том нисдэг тэрэгний парктай болно

Админ
2023/08/14

БЕРЛИН./Reuters/. Герман улс нисдэг тэрэгний тоогоороо НАТО-д хоёрдугаарт бичигдэх том парктай болно гэж Германы Агаарын цэргийн хүчний дарга Инго Герхарц баасан гарагт мэдэгджээ.

Герман улс Боинг компаниас “Chinook” загварын 60 ширхэг нисдэг тэрэг худалдаж авахаар төлөвлөж байгаа бөгөөд тэдгээр нь  шаардагдах дэд бүтцийн хамтаар 8 тэрбум еврогийн (8.7 тэрбум ам.доллар) өртөгтэй гэж “Reuters” агентлаг өнгөрсөн сард мэдээлсэн билээ.

"Бид нисдэг тэрэгний тоогоороо АНУ-ын дараах НАТО-гийн хоёр дахь том улс болно" гэж И.Герхарц хэлснийг “RND” сувгаар мэдээлжээ.

"Германы зүүн хэсэгт орших Холздорф / Шоневальдын агаарын баазад  50 гаруй “Chinook” нисдэг тэргийг байрлуулах  ба 1000 гаруй цэргийг нэмж илгээнэ. Энэ бааз нь Агаарын цэргийн хүчин ба Бундесвер, Германы аюулгүй байдалд онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ"  гэж И.Герхарц хэллээ.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/32...


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна