Тооцоолол алдагдсаны улмаас “Луна-25” станц Саран дээр унаж сүйрчээ

Админ
2023/08/21

МОСКВА. /ТАСС/.  “Луна-25” автомат станц Сарны гадаргуу дээр унаж сүйрсэн тухай ОХУ-ын “Роскосмос” корпорац ням гарагт мэдэгдлээ.

Наймдугаар сарын 19-ний өдөр буюу бямба гарагт газардахын өмнөх тойрог замд станцыг оруулахын тулд импульс өгөхөөр төлөвлөж байсан бөгөөд Москвагийн цагаар 14:57 цагт “Луна-25”-тай холбоо тасарсан байна. Бямба, ням гарагуудад аппаратыг хайх, холбоо тогтоох оролдлого хийсэн боловч бүтэлгүйтжээ.

Урьдчилсан дүгнэлтээс үзвэл, импульсын бодит үзүүлэлтүүд тооцоолсноос зөрсний улмаас “Луна-25” станц тооцоолоогүй тойрог замд орж, Сарны гадаргуутай мөргөлдөн сүйрсэн гэж "Роскосмос" мэдээллээ.  Сарны гадаргуугаас 100 км-ийн өндөрт орших тойрог замаар нисэж байсан сансрын аппарат Саран дээр газардахын өмнө 18 км-ийн нам тойрог замд орох ёстой байжээ.

Сүйрлийн шалтгааныг тогтоохоор яам, газар хоорондын тусгай комисс ажиллаж байна. 

Эх сурвалж: https://montsame.mn/mn/


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 18.143.194.139
    2023/08/21

    Нэг юмаараа Монголтой ижил юм. Тогтоохоор тусгай комисс ажиллаж байна гэдгээрээ ижилхэн юм.

    Хариулах