“Frozen” хүүхэлдэйн киноны ертөнц Хонконгт нээгдлээ

Админ
2023/11/22

ХОНКОНГ, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /CNN/. “Frozen” хүүхэлдэйн кинонд зориулсан “Disney” компанийн анхны сэдэвчилсэн бүс болох “World of Frozen” Хонконгийн “Disneyland” паркт 11 дүгээр сарын 20-нд нээлтээ хийснээр Эльза, Анна, Олаф, Свен нар Азийн халуун уур амьсгалтай арал дээр шинэ "гэртэй" болжээ.

Хонконгийн Лантау арал дээрх энэхүү шинэ бүсэд Умард уул, Эльзагийн мөсөн ордон, цасан ширхгээр бүрхэгдсэн мөсөн оргилуур, “Frozen-1” кинонд Анна, ханхүү Ханс нар “Love is An Open Door” дууг дуулж байгаагаар гардаг цагтай цамхаг зэрэг  хүүхэлдэйн киноны гол үзэгдлүүд гардаг хэд хэдэн элементийг багтаасан Арендель хаант улсыг бүтээсэн байна. 

“Frozen” франчайз бол манай компанийн хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг бөгөөд энэ бол гайхалтай үлгэрийн хүч чадлын илэрхийлэл юм” гэж “Disney” компанийн гүйцэтгэх захирал Боб Айгер 11 дүгээр сарын 16-нд Хонконгт болсон “World of Frozen” бүсийн нээлтэд зориулсан арга хэмжээний үеэр хэлсэн байна

“Disney Imagineers” охин компанийн мэргэжилтнүүд шинэ бүсийн концепц, хийц загвар дээр гурван жил гаруйн турш ажиллажээ. Энэхүү франчайзийн хувьд ердөө 10 жилийн түүхтэй бөгөөд “Frozen” хүүхэлдэйн кино анх 2013 онд гарсан бол 2019 онд “Frozen II” үзэгчдийн хүртээл болсноос гадна хэд хэдэн богино хэмжээний кино, телевизийн шоу гарсан юм.

Эх сурвалж: https://montsame.mn/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна