Газар хөдөлснөөс хойш 72 цагийн дараа өндөр настай эмэгтэйг аварчээ

Админ
2024/01/05

ТОКИО, 2024 оны нэгдүгээр сарын 5 /NHK/. Японы аврагчид төв нутгийн Ишикава мужид болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан байшингийн доороос 80 гаруй насны эмэгтэйг аварчээ.

Аврагчдын мэдээлснээр, эмэгтэйн ухаан санаа хэвийн, хариу үйлдэл үзүүлж байсан бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэжээ. Тэд эмэгтэйг байшин дотор гацсан байсныг пүрэв гаргийн үдээс хойш олж тогтоогоод 16:28 цагийн орчимд аварсан байна. Энэ нь даваа гаргийн үдээс хойш Ното хойгт хүчтэй газар хөдөлснөөс 72 гаруй цагийн дараа гэсэн үг юм. Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн амьд үлдэх магадлал 3 хоногийн дараачаас илт буурдаг. Хоёр давхар байшингийн нэг давхар нурсан байсан ба амьд үлдсэн эмэгтэй тэнд гацсан байжээ.

Японы Аврагчид, цагдаа нар, түүнчлэн Өөрийгөө хамгаалах хүчний цэргүүд гамшгийн бүсэд амьд үлдсэн хүмүүсийг олох итгэл найдвараа алдахгүйгээр эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Одоогоор 80 орчим хүн сураггүй хэвээр байна.

Эх сурвалж: https://montsame.mn/mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна