Ч.НАРАНБААТАР: "Парис- 2024" олимпын наадамд 10-12 спортын төрөлд 45-с доошгүй эрх авахаар төлөвлөн ажиллаж байна

Админ
12 цаг 46 минутын өмнө

#ШУУД: МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар: Парисын олимпод 6 төрөлд 10 эрх авч баталгаажаад байна

Ч.НАРАНБААТАР: 

- Парис 2024 олимпын наадам эхлэхэд 4 сар хүрэхгүй хугацаа үлдлээ.  Шигшээ багаа байгуулаад тамирчид маань бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж байна. Одоогоор 6 төрөлд 10 эрх аваад байна. Олимпын эрх цуглуулах тэмцээнүүд ид дундаа явж байна. Олимпын наадамд өмсөх тамирчдын хувцасны асуудлыг сая шийдвэрлэлээ. 10 мянга иргэдээс болон шигшээ багийн тамирчдаасаа санал авсны үндсэн дээр японы Mizuno брэндийн хувцасыг захиалахаар ажлын хэсгийн төлөөлөл явах гэж байна.  Харин ёслолын хувцасыг "Мичел Амазонка" бренд хийхээр шалгарсан. Удахгүй загваруудаа танилцуулна. 

- 11 спортын холбоо урьдчилж бэлтгэлээ хийх санал гаргасан. Ойрын хугацаанд явах гэж байна.  

- Цаашид 10-12 спортын төрөлд 45 -с доошгүй эрх авахаар төлөвлөж ажиллаж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна