“Хил хязгааргүй алхам” ТББ-ынхан “Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг” аргачлалынхаа үр дүн танилцуулна

Админ
2024/04/11

НҮБХХ-ийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Уул уурхайн салбарын байгаль орчны засаглалыг сайжруулах SEPA” төслийн үр дүнг танилцуулах арга хэмжээ маргааш Кимпински зочид буудлын Алтай хурлын танхимд болох гэж байна.

Танилцуулгын үеэр “Хил хязгааргүй алхам” ТББ-ын 10 жилийн туршлага сургамжид үндэслэн боловсруулсан “Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг” (ХОБОМ) аргачлалынхаа үр дүн хуваалцахаар болжээ.

Энэ аргачлал нь уул уурхайн төсөл хэрэгжих явцад талуудын хоорон үүсдэг нийтлэг байгаль орчин, нийгмийн зөрчил маргаан, үл итгэлцэл үүсгэдэг асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж буй юм. Өнгөрсөн хугацаа тус аргачлал нь 5 аймгийн 6 сумын 8 уул уурхайн төсөлд туршигдан илүү сайжирч иржээ.  Тиймээс арга хэмжээнийн үеэр дээрх төслийнхөн үр дүнгээ танилцуулахын хэрээр алдаа оноогоо дэнслэх юм байна. Тухайлбал 

  • -Завхан аймгийн Дөрвөлжин сумын Баян-Айраг төслийн
  • -Төв аймгийн Банжаргалан сум дахь Цэцэнс майнинг төслийн
  • -Дорноговь аймгийн Айраг сум дахь Хонгор толгой жоншны төслийн
  • -Дорноговь аймгийн Даланжаралан сум дахь Элдэвийн нүүрсний төслийн
  • -Дорноговь аймгийн Хөвсгөл сум дахь Сора говь нүүрсний төслийн
  • -Дорнод аймгийн Баяндун сум дахь алтны төслийн  ХОБОМ багийн малчид, нутгийн захиргаа, орон нутгийн ТББ, компаний төлөөлөл зэрэг 60 гаруй хүн туршлага болон сургамжаа хуваалцах аж.

Түүнчлэн  тус форумд ОУ-ын байгууллага болон холбогдох яам, агентлаг, НҮБХХ-ийн төслийн баг, үнэдсний ТББ, мэргэжлийн холбоод, судлаачид нийт 70 гаруй хүн оролцохоор хүсэлтээ ирүүлжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна