Э.БАТШУГАР: Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой

Админ
2024/04/18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ.

 УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар “Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой. Монгол улсын байгалийн баялагийг хэн нэгэн бүтээгээгүй, байгаль, дэлхий бидэнд хайрласан. Тиймээс хамгийн зөв механизм болБаялагийн сангаар дамжуулж, Монгол Улсын иргэн бүрт өгөөжийг нь хүртээх ёстой. Ингэснээр эдийн засгийн өндөр өсөлттэй статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломж нээгдэх юм.

Өнөөдрийн оруулж ирж буй Үндэсний баялагийн сангийн тухай хуулийн төсөлд дэлхийн хамгийн сайн практик болон жишгүүдийг нутагшуулсан байна.Тиймээс энэ хуулийг баталснаар манай улсын эдийн засгийн дархлаа дээшилж, зээлдэгчийн зэрэглэл сайжран,  төгрөгийн ханш чангарах бололцоо нээгдэх юм.

Энэ хууль батлагдсанаар их хэмжээний  мөнгө эргэлдэнэ.  Тиймээс эрсдлийн менежментийн тогтолцоо чухал юм. Баялагийн сангийн  өгөөж иргэн бүрт хүртэх ёстой” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна