Г.ТҮВДЭНДОРЖ: Монгол улс ХАА-н салбараа жилдээ 56 тэрбум ам.долларын орлого олдог Шинэ зеландын жишигт хүргэх боломжтой

Админ
2024/04/22

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд хөдөө аж ахуйн салбарт эдийн засгийн асар их нөөц бололцоо байгаа талаар онцоллоо. Дан ганц нэг салбараас хамааралтай эдийн засгийн нөхцөл нь ирээдүйд эрсдэлтэй гэж эдийн засагчид үздэг.

 Тиймээс эдийн засгийг төрөлжүүлэх тухайн бүс нутгийн онцлогийг харгалзан олон салбарыг зэрэг хөгжүүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхэд анхаардаг байна. Тухайлбал, Монгол Улсын хувьд хамгийн их ашиг орлого авчирч, эдийн засгийг тэлэх боломжтой салбар нь ХАА-н салбар гэдгийг Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж хэлж байна.

 Тэрбээр “Ажлын цаг” нэвтрүүлгийн үеэр хэлэхдээ “Шинэ Зеланд улсын туршлагыг аваад үзвэл дөрвөн сая хүн амтай, 32 сая толгой малтай. Манайхаас хоёр дахин бага толгой малтай атлаа ХАА-н салбараас олдог орлого нь жилдээ 56 тэрбум ам.доллар буюу манай улсын эдийн засгаас тав дахин том эдийн засгийг авч байна. Тэгэхээр дэлхийн хоёр том зах зээлд оршиж байгаа Монгол Улсын хувьд эртнээс нааш эдийн засгийн тэргүүлэх чиглэл болж ирсэн хүнс, ХАА-н хөгжлийг үсрэнгүй хөгжүүлэх шаардалага байна. 

Тэгэх бүрэн бололцоо нь байгаа. Ингэхдээ уламжлалт мал аж ахуйгаа эрчимжсэн мал аж ахуйтай хослуулж, энэ салбарт эдийн засгийн лебарлчлал явуулах замаар хөгжүүлж чадвал бидэнд Шинэ зеландаас дутахааргүүй ашиг орлого олж, улс орны эдийн засгийг тэлж болно. Малчин өрх маань малынхаа үр шимээр өндөр орлого олох боломжийг бүрдүүлснээр төрөөс үзүүлж буй татаасыг бууруулж чадна” гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна