​​“Монгол Улс-Ардчиллын баян бүрд” сэдвээр ярилцана

Админ
2024/04/22

Ардчилсан Нам болон Олон Улсын АрдчилсанХолбоо (IDU)-ны хамтарсан олон улсын хуралУлаанбаатар хотноо энэ сарын 25-нд эхлэх гэж байна. Монгол Улс ардчиллын замаар замнасан 34 жилийн ололт амжилт, хэтийн төлөвийн талаар анхаарал татах илтгэл, хэлэлцүүлгүүд энэ үеэрявагдах юм. 

Оролцох зочдын дунд Олон Улсын Ардчилсан Холбооны даргын бие төлөөлөгч, Канадын Парламентын гишүүн, Засгийн Газрын гишүүнээр олон удаа ажиллаж байсан Эрхэмсэг ноён Тони Клемент, Олон Улсын Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Др. Майкл Даст, Английн Консерватив Намын гадаад харилцаа хариуцсан дарга асан Филиппа Брүүм, Монголд олон удаа ирж ажиллаж байсан Данкан Макфарлайн, мөн түүнчлэн Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Конрад Аденауэрын сангийн төлөөлөгчид байгаа нь анхаарал татаж байна. 

Хэлэлцүүлгийн нэг чухал сэдэв нь Монголынэдийн засгийн өнөөгийн байдалд өгөх үнэлэлтдүгнэлтийн тухай байх болно. Тухайлбал, төсөвмөнгөний бодлого, эрчим хүчний бодлого, хувийнхэвшлийн оролцоо, Үндэсний баялгийн сан зэрэгсэдвүүд байх юм. 

Түүнчлэн өнөөдөр улам бүр хурдацтай хөгжижбуй мэдээллийн технологи, дижитал платформууд, хиймэл оюун ухааны талаар ч мөн ярилцах юм. Технологи өдрөөс өдөрт бидний төсөөллөөс ч хурдтайгаар хөгжиж тэр хэрээр хүн төрөлхтөн энэхурдтай өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, сөрөг үрнөлөөг багасгах талаар улам эрчимтэй ярилцахболлоо. Дэлхий даяар цахимжилт, хиймэл оюун ухаан нь эрүүл мэнд, боловсрол, бизнес, үйлдвэрлэлийнсалбарт хэвийн зүйл болж байна. 

Тиймээс бидхиймэл оюун ухааныг ямар зорилгоор, аль салбартнэвтрүүлэх вэ, бидэнд ямар сорил тулгарч байгаа, дэлхийн улс орнуудын хиймэл оюун ухаанд хандажбайгаа бодлого ямар байгаа зэргийг ярилцах болно.


​​“Монгол Улс-Ардчиллын баян бүрд” сэдвээр ярилцана

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна