Ч.Хүрэлбаатар: Тэтгэврийн зээл тэглэх шийдвэрийг ОУВС хүлээн зөвшөөрнө гэж бодохгүй байна

Админ
2020/01/08

Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулан энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байр  сууриа илэрхийллээ.

 

Тэтгэврийн зээлийг бонд гаргах замаар тэглэхээр яригдаж буй. Тэгвэл Сангийн сайд Засгийн газар бонд гаргахгүй, энэ асуудлыг ОУВС дэмжинэ гэж бодохгүй байна хэмээн мэдэгдлээ.


Түүний мэдэгдэлийг дэлгэрүүлбэл, Монголбанкны Ерөнхийлөгч асуудал боловсруулаад ҮАБЗ-д танилцуулсан. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Засгийн газар шийдвэрээ гаргасан. 


Төрийн болон арилжааны банкнаас авсан зээл, банк хооронд үүссэн харилцааг Монголбанк болон банкны системийнхэн тодорхой шийдэл гаргаж шийдье гэдэг санал орж ирсэн. Үүнийг Засгийн газраар хэлэлцсэн. Салхитын мөнгөний ордын ашиглалтад оруулах замаар энэ асуудлыг шийдэх юм байна гэж ойлгосон. 


Би байр сууриа илэрхийлсэн. Улс төрийн шийдвэр гарчихлаа. Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг. Засгийн газар бонд гаргахгүй. Нээлттэй бондыг хөрөнгийн зах зээл дээр зараад яваад байж болдог, хаалттай бонд бол зарагдахгүй гэсэн үг.


Удахгүй ОУВС-гийн ирнэ. Энэ асуудлыг ОУВС дэмжинэ гэж бодохгүй байна гэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна