ЯГ ОДОО: УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэж байна

Админ
2020/01/17

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хурал өнөөдөр 09.00 цагт товлогдсон ч тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсон. 

 

Тэгвэл яг одоо УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна. Дөнгөж сая тус хуралд Улсын Ерөнхий прокурор оржээ. 

 

Тус дэд хороо таван гишүүнтэйгээс хоёр нь гадаадад томилолттой байна. 

 

Тодруулбал Д.Лүндээжанцан Австралид болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцож байгаа бол Ч.Улаан гадаад томилолттой байгаа аж. 

 

Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар уг асуудлыг шийдвэрлэж байна.  УЕП-оос ирүүлсэн уг саналыг 48 цагийн дотор УИХ-аар шийдэх хуультай. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна