ОХУ-ын Ардын жүжигчин Монголд нас баржээ

Админ
2019/04/04

ОХУ-ын Ардын жүжигчин Алексей Булдаков 68 насандаа Монголд нас баржээ.  Тэрээр Монгол Улсад аялж байх хугацаандаа буюу дөрөвдүгээр сарын 02-03-нд шилжих шөнө зүрхний архаг дутагдлын улмаас нас барсан тухай ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна.  Алексей  “Особенности национальной охоты” уран сайхны киноны генералын дүрээр олон нийтэд танигджээ. Тэрээр Павлодар, Томск, Рязань болон "Беларусьфильм" студид тус тус ажиллаж, найруулагч Никита Михалков, Владимир Меньшов, Глеб Панфилов нартай хамтран ажиллаж байжээ. Театр киноны 120 гаруй дүр бүтээсэн бөгөөд 2009 онд ОХУ-ын Ардын жүжигчин цол хүртсэн байна.  Алексей Булдаковыг сүүлчийн замд нь үдэх ёслол ирэх ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 07-нд Москвад болох аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна