Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Увс аймагт томилолтоор ажиллаж байхдаа яаралтай хагалгаанд оржээ

Админ
Өчигдөр 11 цаг 05 минут

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Увс аймагт томилолтоор ажиллаж байх үедээ яаралтай хагалгаанд оржээ. Тодруулбал Сангийн сайд гэнэт цусаар бөөлжсөн нь ходоодны шархаас болсон нь тогтоогдож Увс аймагт яаралтай хагалгаанд оруулсан байна, одоо биеийн байдал хэвийн байгаа аж. Сангийн сайд өнгөрсөн долоо хоногоос эхлэн орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тухайгаа Фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хаягаар мэдээлж байсан билээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна