461-р хорих ангид саатуулагдсан Т.Бадамжунайгийн хүргэн Э.Жаргалсайхан гэж хэн бэ

Админ
2019/09/30


Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд, Хотын Ерөнхий менежер зэрэг албан тушаалыг хашиж явсан Т.Бадамжунайгийн хүргэн Э.Жаргалсайханыг Цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдсан билээ. Түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр буюу таван сая ам.долларын хэргээр хорьсон байна.  


Саяхан дэлгэгдсэн баримтаар Э.Жаргалсайхан нь 2015-2017 онд Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх, 2017 оноос Б.Батзоригийг сайд байхад ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэгт ажлыг хашиж байжээ.

 

Т.Бадамжунай нь хүргэн Э.Жаргалсайханыхаа гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Монголдарь инвестмент” ХХК-иас 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хоёр жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдаг. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна