Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн зарим бичиг баримт алдагдсан нь Нийслэлийн Прокурортой холбоотой

Б.Ариунзаяа
Өчигдөр 15 цаг 56 минут

Л.Оюун-Эрдэнэ Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдохдоо юу хэлэв -2

УИХ-ын чуулганаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Түүний хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.

  • - Парламентын засаглалтай ард түмэн. Парламентад бодлогын мэтгэлцээн өрнөдөг байгаасай гэж хүсдэг.
  • - Засгийн газар маргаан дагуулдаг асуудлуудын талаар тухайлбал, Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой мэдээллүүдийг тогтмол гаргаж байна. Учир нь бид нэг ойлголттой байх ёстой. 
  • - Авто замын олон төслүүд байгаа. Хамгийн түрүүнд хилийн боомтуудын  холбох асуудлыг нэн тэргүүнд тавина. 
  • - Төсвийн томоохон хэмжээний реформ хийх ёстой. Аль мөнгө болох боломжтой салбартаа хөрөнгө оруулалт хийж байж, эдийн засгаа тэтгэнэ.
  • - Танхимаа бүрдүүлэхдээ үг хэлнэ. Цаашид ямар байдлаар ажиллахаа ярина. 4 зүйл дээр анхаарч ажиллана. 

1. Цар тахлыг яаж даван туулах вэ

2. Эдийн засгийн хүнд үеийг туулах арга зам

3. Амьдралын чанартай холбоотой асуудалд анхаарна. Орон сууцтай холбоотой томоохон зорилт дэвшүүлнэ. Үе үеийн ЗГ-ын сайн бодлогыг үргэлжлүүлнэ.

4. Сайн засаглал буюу цахим засаглал. 

  • - Дубайн гэрээг цуцлах санал өгсөн. Гэрээг шийдэхдээ маш олон газруудаас санхүүжилт босгосон учраас энд асуудал хөндөгдөх болгонд тэнд байгаа татвар төлөгчдийн эрх яригддаг. 
  • - Оюутолгой гэрээг сайжруулахтай холбоотой асуудлаар Н.Алтанхуягийн Засгийн газар хамгийн сайн ажилласан. 
  • Гэвч тухайн үеийн эдийн засгийн байдлаас болоод хөрөнгө оруулагч талын тавьсан саналуудыг хүлээн зөвшөөрсөн. Үүнээс болж, зардал хэтрэх болгонд ногдол ашиг авах хугацаа хойшлох үндэслэл үүссэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Засгийн газрын зүгээс гэрээ биш гэж үзэж байгаа. 
  • - Оюутолгойн ажлын хэсгийн зарим нэг бичиг баримтууд алдагдсан. Үүнийг  Нийслэлийн Прокуророос гаргасан гэж миний хувьд үзэж байгаа. Тэр хүнтэй хатуухан хариуцлага ярина.
  • - ТӨҮГ-ын тухай асуудлыг онцгой анхаарна. Өмнө нь ажлын хэсэг гарч шалгаад дүгнэлтээ гаргачихсан. Тиймээс энэ ажлыг үргэлжлүүлнэ. Удирдлагуудынх нь цалинг хангамжид өөрчлөлт орно. 
  • - Ерөнхий сайд шалтаглаж болохгүй ажил гэдгийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа ойлгосон. Зоригтой ажиллах болно. 
  • - Олон жил ажил руу орохоосоо илүүтэй томоохон ажлыг барьж авна. Магадгүй миний оруулж ирэх асуудал магадгүй улстөржих хүнд сэдэвтэй тулж магадгүй. Гэхдээ зайлшгүй шийдэхээс өөр гарцгүй олон асуудал байна. УИХ дээр мэтгэлцэх тусам олон нийтэд зөв мэдээлэл өгнө гэдэгт итгэлтэй байна.
  • - Үе үеийн засгийн газрууд газарт доорх бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийдэггүй. Учир нь олон нийт төдийлөн авч хэрэгсдэггүй учраас сонгуульд хэрэггүй гэж үздэг. Гэхдээ үүнийг шийдэхгүй л бол Улаанбаатар цаашид хөгжиж, аж үйлдвэр баригдах боломжгүй болсон.

Үргэлжлэл бий...


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.19
    2021/01/29

    Орчин үеийн нийгмийн хэрэгцээт шаардлагыг олж харсан дээр нь мөн шуурхайн оновчтой асуудлыг хөндсөн үүнийг хэрэгжүүлэхэд сайн баг хэрэгтэй доогуур нь тойроод эсрэг үйлдэл хийдэг баг сонгож болохгүй байх, кабинетаа сайн бүрдүүл шудрага хурдан тэмтэй ажиллах хэрэгтэй төрийн байгууллагын үйлчилгээг өөрчил ууртай хүн загнадаг цаг моодноос гарсан шүү төрийн албаныхан минь үүнийг сайн ойлгох хэрэгтэй төрд орчоод хувийн бизнесээ хийдэг ажлаа боль тэгвэл бүх юм болно доо.

    Хариулах
  • 59.153.113.197
    34 минутын өмнө

    Тийм юмнуудыг нэн яаралтай баривчлах хэрэгтэй!!!!!

    Хариулах
    • 103.212.119.60
      2021/01/28

      Одоо шууд илрүүлээч юугаа хийж удаагаад байна аль хэдүйн л энэ тухай ярьж байсан

  • 122.201.24.199
    2 цагийн өмнө

    Нийслэлийн прокурор Нямдорж гэгч бол Танай намын авлигачин Дэлгэрсайхан маш дотны дүү тэр л бичиг баримтыг шийджээ дэ үндсэн дээ тэр бичиг баримтыг Дэлгэрсайхан хэдэн сая доллар болгосон бол ийм л хогийн юмнууд хажууд чинь байна шүү ерөнхий сайдаа танд амжилт хүсье

    Хариулах
    • 77.111.246.40
      2021/01/29

      ПРОКУРОРУУД ЕР НЬ АДГИЙН НОВШНУУД БАЙДАГ

  • 64.119.23.235
    21 цагийн өмнө

    Ерөнхий сайд зоригтой ажиллана гэдэг хамгийн чухал .

    Хариулах
    • 103.212.119.60
      2021/01/28

      Яаж ч бодсон хөөрхий энэ залуу юм хийж чадах боловуу ер нь өөрийнхөө намтай л тэмцэх болчихлоо шүү дээ хүн нэг намын ага нарыгаа барьж хорино гэдэг хэцүү шүүдээ

  • 103.212.119.25
    Өчигдөр

    Omno vu hj bsiin prokuror tanai namiinh bsan

    Хариулах
    • 202.9.40.37
      11 цагийн өмнө

      Энэ хүний ажиллаад байгааг мэдрээгүй бол чи намчирхсан нэг эргүү дагз л байна шүү. Аль нам нь хамаагүй луйварчин л бол шийтгэнэ.