Л.Оюун-Эрдэнэ: Би ямар нэг улс төрийн асуудалд орж, огцрохоос айхгүйгээр Ерөнхий сайдын ажлыг хийнэ

Б.Ариунзаяа
Өчигдөр 16 цаг 39 минут

Л.Оюун-Эрдэнэ Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдохдоо юу хэлэв -3

УИХ-ын чуулганаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Түүний хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.

  • - Албан тушаал мөнх биш. Тиймээс би ямар улс төрийн нэг асуудалд орж огцрохоос айхгүйгээр өөрийнхөөрөө хуулийн хүрээнд дэс дараалалтайгаар системтэйгээр барьж авч ажиллана.
  • - Оюутолгойн ажлын хэсэг нэг жилийн хугацаанд 2051 онд хүртэл ногдол ашиг авахгүй байх, зардал хэтрэх болгонд бидэнд ашиггүй байх тооцоог гаргасан.  ҮАБЗ-ийн хурал дээр яригдаж, УИХ-ын тогтоол гарч байсан. Тэр үед  энэ асуудлыг яриад байгаа хүмүүс эсрэг байр суурьтай байсан шүү.
  • - Аливаа нэг байр суурь сонгууль дөхөхөөр өөрчлөгддөг байж болохгүй. Шаардлагатай гэвэл ҮАБЗ-ийн хурлын протоколыг ил болгоно. Үнэхээр Дубайн гэрээг цуцлах шаардлагатай гэж үзэж байгаа бол Засгийн газартайгаа хамтарч ажиллаарай. Улс төрийн өнгөц шоу хийх гэж байгаа бол энэ өөр асуудал шүү.
  • - Оюутолгойн гэрээний ажлын хэсгийг ахалж байсны хувьд хэлэхэд Оюутолгойн гэрээнүүдтэй бүрэн танилцсан хүн бараг байдаггүй юм билээ. Зааны үлгэр шиг яриад л байдаг. Хэд хэдэн томоохон алхам хийгдсэн. Анх удаа Арбитрын маргаан үүсгэлээ. Хэд хэдэн асуудал манай талд шийдэгдэхээр байгаа. Цаашдаа Засгийн газарт ажиллаж байсан хүмүүс Оюутолгойд ажилладаг явдлыг бодох ёстой юм билээ. 
  • - Бид дэлхийн компанитай дэлхийн төвшинд тоглохоос өөр гарцгүй.
  • - Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас Оюутолгойн талаар байнга асуудаг хэдхэн гишүүн байсан. Х.Болорчулуун, С.Даваасүрэн гээд. Бусад гишүүд надтай ганц ч уулзаагүй. Гэтэл Дубайн гэрээг цуцлах мэдэгдэл өгсний маргаашаас эхлээд Оюутолгойд хайртай хүмүүс гэнэт нэмэгдсэн. Ийм байдлаар цаашид ажиллаж болохгүй гэж бодож байна. Ганц Оюутолгойн асуудалд биш. 
  • - Монголд Оюутолгойн талаар хамгийн их мэдээлэлтэй хүн бий байх.
  • - 10-хан жилийн дараа нүүрс үнс болно. Тиймээс энэ хугацаанд амжиж МУ-ыг өөд нь татах уу гэдэг дээр өдөржин шөнөжин ажиллах ёстой үе ирээд байна. Бодит үнэнийг ярина. 
  • - Эдийн засгийн томоохон зорилтуудаасаа ухарч болохгүй. 
  • - Засгийн газрын өр 8 сая, Монголбанкны өр 2,1, арилжааны банкнуудын өр 2,7, бусад секторуудын өр 8 сая, шууд хөрөнгө оруулалтын зээл 11,2 сая ам.доллар байна. Засгийн газрын өрийг болон хувийн секторын өрийг хольж буруу мэдээлэл өгмөөргүй байна.  
  • - Цар тахлын дараах нөхцөл байдалд дэлхийн улс орнууд бэлдэж байна. Бид үүнд бэлтгэлтэй байх ёстой. 
  • -Гадаадад байгаа монголчуудыг дэс дараалалтайгаар авчрах асуудлыг судална. Эмнэлэг, тусгаарлах байр зэрэг өнөөгийн нөхцөл байдлаа уялуудуулах шаардлага байна. 
  • - Засгийн газрын бүтцийн хувьд өөрчлөлт хийхгүй. Гэхдээ цар тахлын дараа хоёр яамыг шинээр байгуулна. 
  • 1.Эдийн засаг хөгжлийн яам. 
  • 2. Цахим хөгжлийн яам. Энэ яамыг байгуулснаар төрийн албаны данхгар бүтцийг 30-35 хувиар цомхтгоно. Тэр хэрээр цаас хэмнэнэ. E-mongolia-д төрийн үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж, өнөөдрийн байдлаар 181 гаруй үйлчилгээ нэвтэрсэн байна. Төрийн бүх үйлчилгээнд цахим болгох ажлыг ирэх гурван жилийн хугацаанд хийнэ. Хэрэв цахимд ямар нэгэн байдлаар төрийн үйлчилгээг оруулаагүй тохиолдолд Авлигалтай хийх тэмцэлд хувь нэмэр оруулахгүй байна гэж Ерөнхий сайдын зүгээс үзнэ. Ингэж гэмээнэ төрийн нугалаа, хүнд суртал арилна. Миний урьдчилж харж байгаагаар УИХ-ын Намрын чуулганаар оруулна.



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.123
    2021/01/30

    ok

    Хариулах
  • 66.181.190.170
    2021/01/29

    нэг хүн удахгүй Оэрдэнэ сүржин Хүкээ цохиод ЕС болно доо гэж байсан, үнэн юм, одоо худлаа тоо хэлж ярьж болохгүй шүү

    Хариулах
  • 66.181.161.71
    1 цагийн өмнө

    Зөвсанааихбна

    Хариулах
  • 66.181.161.24
    4 цагийн өмнө

    yrihad amarhan hiihed hetsuu baihdaa hoorhii

    Хариулах
  • 122.201.21.56
    10 цагийн өмнө

    1Ouytolgoin asuudliig darui shiideed busad ajildaa orhuu er saidaa amjilt

    Хариулах
  • 202.55.188.94
    23 цагийн өмнө

    Зөв ярьсан бна зөв юман дээр дэмжээд буруу бол хэлж сураач зарим хүмүүс юм болгоныг дандаа өөлж бхын

    Хариулах
  • 202.126.89.48
    Өчигдөр

    Цахим болговол сайн байна амжилт хүсье

    Хариулах
  • 192.82.75.47
    Өчигдөр

    kkkkk

    Хариулах
  • 202.21.107.115
    Өчигдөр

    Тэр яаманд чинь ажлын орон тоо баЙхгүй биү

    Хариулах
    • 66.181.160.125
      Өчигдөр

      Ugaasaa baihgui naad darga nart chn hugjuulii gedeg bodol bish huwiin ashig sonirhol l bdg ym bnle. Salbariin turshlagatai hun bhad hurtel awahgui ariin haalgaar orj irsen ym meddeggui huniig tomilson bnle...