Л.Оюун-Эрдэнэ: Цаашид компанийн захиалгаар томилогдсон шүүх, прокурор, шүүхийн албатуудыг цэгцэлнэ, амаргүй байна байх

Б.Ариунзаяа
Өчигдөр 17 цаг 16 минут

Л.Оюун-Эрдэнэ Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдохдоо юу хэлэв -4

УИХ-ын чуулганаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Түүний хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.

  • Сөрөг хүчинтэйгээ бүтээлч байдлаар хамтарч ажиллана. Улс төрийн шинэ соёл тогтооё. УИХ-ын чуулганы танхимд бие биенээ муугаар хэлэхээс илүү бодлогын мэтгэлцээн хийе. Олон нийт мэдээлэлтэй байх тусам дүгнэлт сайн хийдэг: Энэ тохиолдолд бидний хэн ч худлаа ярих шаардлагагүй болно.
  • - МАНАН гэдэг ойлголт бол МАН, Ардчилсан намтай эвсэх тухай асуудал биш. Энэ бол аль аль намын нөхдүүд төрөөс дээгүүр эрх мэдэлтэй байхаар үгсэн хуйвалдаж замаар бүрдүүлсэн системийн тухай ойлголт. Энэ ойлголт одоо ч байна. Үүний цаана томоохон хэмжээний хууль хяналт, бизнесийн бүлэглэлүүд бий. 
  • - Оюутолгойн ажлын хэсэгт АН болон Ерөнхийлөгчийн Тамгын газрынхнаас урьж байна. Бид дэлхийн компанитай дэлхийн төвшинд тоглох учир ойлголт нэг байх ёстой.
  • - Эмчилгээ, хэрэглээндээ 1,2 тэрбум, хүнсэндээ 6,1 тэрбумыг гадагшаа алдаж байна. Эдийн засгийн хөгжлийн яам зөвхөн нэг ЗГ-ын бүтцэд биш үе үеийн ЗГ-т байх ёстой гэдэг дээр зарим УИХ-ын гишүүд санал нийлж, хууль батлахаар ажиллаж байна. 
  • - Шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлнэ. Авлигалын индексээрээ дэлхийд 106-д эрэмбэлэгдэж байна. хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэний ч ялыг нь завшуулдаггүй хараат бус хууль хяналттай болсон цагт хувь хүн биш хууль засагласан төртэй болно. Мөн томоохон хэмжээний хөрөнгө оруулалт манайд орж ирэх нөхцөл бүрдэнэ.
  • - Шүүхийн хууль томоохон ахиц гэж харж байгаа. Цаашид дахин төрийн дээр албан бус бүлэглэл үүсгэж, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагыг ашигладаггүй байх дээр томоохон алхам хийнэ. Өөрөөр хэлбэл компанийн захиалгаар томилогдсон шүүх, прокурор, шүүхийн ажилтнуудыг цэгцэлнэ. Амаргүй байна байх.
  • - Шүгэл үлээгчийг хамгаалах тухай, Улс төрийн намын санхүүжилт, Төрийн албаны ёс зүйн тухайн хуулийг ЗГ-аас ойрын үед өргөн барина.
  • - Төрийн албаны ёсзүйн дүрмийг өөрчилж, цалингаасаа өндөр дүн бүхий бэлэг авдаг, ТӨҮГ-ын удирдлагууд энд тэнд очиж баярхдаг явдлыг таслан зогсоосон. Авлигалтай хийх тэмцэл амаргүй сорилттой тулгарна гэдгийг ухамсарлаж байгаа хэдий ч цаашид төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг явж байж ирэх 30 жилийн ирээдүй гэрэлтэнэ. 

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.118
    1 цагийн өмнө

    Уг нь хамгийн түрүүнд ард түмэнд тулгамдаад байгаа чухал асуудал бол оюутолгой оффшор байсан юм энэ талаар ганц ч үг ярьсангүй

    Хариулах
  • 202.55.188.42
    5 цагийн өмнө

    Нийгмийн амьдралын зангилаа болсон шүүхийн тухай хуулийг нэг нам кампанчилсан байдлаар баталлаа. Ингэж баталсан хуулийн эцсийн хохирогч нь Ард Түмэн л болдог

    Хариулах
  • 66.181.182.125
    Өчигдөр

    Шинэ хууль Шүүх , прокурыг Ерөнхийлөгчийн мэдлээс гаргаж бие даасан болгож чадсан уу? Бас л Ерөнхийлөг томилдог нь хэвээрээ юм биш үү.

    Хариулах
  • 213.55.224.156
    Өчигдөр

    Yag zuv shiuh umguulugch gahai nariig juramlah heregtei. Odoo tsagt shudarga huulich umguulugch bhgui bugd ulsiin ajilaa hayaad huviaara ajillaj mungu tsohih argaa olson .

    Хариулах