УИХ-ын дэд дарга С.Одонтуяа У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч байх үед манай намд улсын төсвөөр бариулсан 10 тэрбумын үнэтэй намын байр байдаггүй учраас нэг тамга л булаацалддаг гэж байв. Хэдийгээр тэр намынхныгаа өмөөрч ийн гэсэн ч үнэндээ тэдний тамга тэмдгийн төлөөх тэмцэл ардчиллыг үгүй хийж байна. АН-ынхан ардчиллыг өмчлөх дуртай. Түүгээрээ ч хангалттай цээжээ дэлддэг. Нэг нам үнэмлэхүй засагласан энэ үед сөрөг хүчин дуу хоолойн чанга, байр суурь нь бат бэх байж гэмээнэ Ардчилсан монгол улс оршино. Гэтэл нэг муу тамганыхаа учрыг ч олж чадахгүй байж түмнийг төлөөлж дуугарах эрх тэдэнд байгаа юу.
АН-ын удирдлагуудын "дайн" өнгөрсөн амралтын өдрүүдэд бүр эрчимжив. Тамгагүй дарга нь тамгатай даргыгаа найман жилийн хугацаагаар "хөөчихөв". Нөгөөх нь бас л зүгээр байсангүй, албан тушаалаас нь чөлөөлж, хариуг нь барив. Тодруулбал УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын талаас Ардчилсан намын дарга асан С.Эрдэнийг Ардчилсан намын гишүүнээс найман жилийн хугацаанд хассан шийдвэр гаргажээ. Гэвч С.Эрдэнэ Ардчилсан намын дэд дарга Ц.Тувааныг чөлөөлсөн гэдгээ цахим хуудаснаа мэдээлсэн байх юм.
Ямар гээчийн холион бантан бэ. Аливаа хямрал хамгийн доод цэгтээ хүрч байж сайжирдаг гэдэг үгийг ихэвчлэн эдийн засагчид хэлдэг. Тэгвэл Ардчилсан намд учирч буй засаглалын хямрал намыг хоёр хувааж байж эцэстээ тулах вий.


Гоё гоё хохь чинь
Гарц зааж өгье.Нэг нь ҮндэснийАН нөгөө нь ШинэАН гээд 2 нам болоод болоо шүү дээ. Хүсвэл залуучууд нь Залуучуудын АН байгуулж болно.
Туваан одоо болих хэрэгтэй муу бууны нохой
Ямар гээчийн холион бантан бэ
быб
Аль эсвэл МАН-аас мөнгө аваад АН-ынхаа эсрэг ажиллаад байгаа юмуу.
Одоо МАН эднийг тоохгүй ээ
Зүгээр л бизнесээ хийгээд тайван байж байгаач.
Мундаг залуучууд зөндөө байна. Ялагдаж чадахгүй юм бол яах гэж сонгуульд орж ялагдаж байдаг юм.
Харин энэ Эрдэнэ одоо боль. Иймэрхүү хүмүүсээс болж наад монгол улс чинь хөгжихгүй байна. Залуучуудтай зай тавь.
Сохор зоосны үнэгүй нам тамга хоёроор яаадгийн. Одоо хүн байтугай номоо ч тоохгүй энэ намыг Шадав нь авна уу Готов нь авна уу хэнд хамаатай юм. Бушуухан л далд орцгоо
Эрдэнэ муу хар Пясдаа одоо болио Намаа ялагдуулчаад шалчигнаад гүйгээд байх юм
Үнэн
Шаахжаагаад шаалгуулцымуу
Үгүй онжогдуулчихсан)))
Хоёр нам болчихооч дээ, уулаасаа болчихоод байна