МҮХАҮТ-аас Зөвшөөрлийн тухай хуулийг батлан гаргаж, зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох санал гаргаж, УИХ, Засгийн газарт хүргүүлээд буй. 

Тэгвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн  Зөвшөөрлийн тухай хууль, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад төслүүд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүнээс өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралд бэлтгэх ажлыг хэсгийг УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар шинэчлэн байгуулжээ. 

Шинээр бүрдсэн ажлын хэсэг дээрх хуулийн төслүүдийг тус тус нэгтгэн Нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах аж. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын Х.Ганхуяг ажиллахаар болжээ.

 Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Д.Өнөболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар багтсан байна.  2016 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна гэсэн судалгаа бий. Энэ нь бизнес эрхэлж, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд томоохон дарамт, шахалт болж буй.