Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийн зээлийн мэдээллийн сандю тохируулга хийх шийдвэр гаргасан талаараа мэдээлсэн. Тэгвэл уг шийдвэрийг Монголбанк албажууллаа. Ингэхдээ дараах хоёр нөхцөлийг зэрэг хангасан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар Зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэр гаргасан байна.
Үүнд:
- Монголбанкны зээлийн мэдээллийн санд нэгээс дээшгүй хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй байх,
- Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, төлбөр нь 2021 оны 7 дугаар сарын нэгнээс өмнө бүрэн төлөгдсөн байх гэжээ.
Монголбанкнаас гаргасан шийдвэр нь энэ оны долдугаар сарын нэгнээс хэрэгжих бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө зургадугаар сард багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид олгож байгаагаа мэдэгдэв.
Төв банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн салбарт хуримтлагдсан эрсдэлийг багасгаж, цар тахлын дараах “Их сэргэлт”-ийг зорин ийм шийдвэр гаргажээ.
За хө Занданшатар аа!энэ худал тархи угаасан балай юмаа больчих..Та нарт ард түмнийг бодох өчүүхэн ч сэтгэл байхгүй.Дэлхийд байхгүй хүү алдангиар ард түмнээ дарамталж өеөдүүлчихээд их өгөөмөр энэрэнгүй юм шиг тэнэгтэхээ боль.
Бузарын луйварчид..Ард түмнээ өндөр хүүгээр дөрамталж доройтуулчихаад хар жагсаалт гэж дэм ийрцгээнэ.
Үхсэн хүүр
Xudlaa shou ym bn daa
Ойлгосонгүй
Ойлгосонгүй
Ойлгосонгүй төлчихөөд байхад тэр балай юмнаасаа хасахгүй гэсэн үг үү
цаг хугацаандаа төлдөггүй найдваргүй гэсэн утгатай мэдээлэл шүү дээ
Х