МҮХАҮТ-аас бүх төрлийн татвар, шимтгэл, торгуулийн өр төлбөрөөс 1 УДАА ЧӨЛӨӨЛӨХ саналыг хүргүүллээ

Б.Ариунзаяа
2021/06/07

МҮХАҮТ-аас Коронавируст цар тахлын улмаас борлуулалтын орлого нь буурсан аж ахуй нэгж, хувиараа аж ахуй эрхлэгч, иргэнийг нийгмийн даатгал болон албан татварын өр төлбөр, шийтгэлээс нэг удаа чөлөөлөх “Цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих арга хэмжээний тухай” хуулийн төслийн саналыг боловсруулснаа УИХ, Засгийн газарт хүргүүлээ. 

Засгийн газрын зүгээс цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ  2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болж байгаа бөгөөд, үүнээс хойш эдийн засгаа сэргээх чиглэлээр ямар нэгэн тодорхой арга хэмжээ авалгүй зах зээлийн дотоод зохицуулалтад найдаад үлдээвэл, одоогийн ашигтай ажиллаж буй аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч нь ашигтай хэвээр үргэлжилж, ашиггүй ажиллаж буй санхүү, татварын эрсдэлд өртсөн хэсэг нь гүн хямралд орж, улмаар дампуурахад хүрэх юм. 

Тиймээс цар тахлын улмаас үйл ажиллагаа нь хязгаарлагдан орлого нь буурч, нийгмийн даатгал, татварын өр төлбөрт орсон аж ахуй нэгж болон хувиараа бизнес эрхлэгч, иргэдийн нийгмийн даатгалын өр төлбөр, зарим төрлийн татварын өр төлбөр, шийтгэлийг нэг удаа чөлөөлөх замаар эдийн засгаа дэмжих шаардлага тулгараад байна. 

УИХ-аас аж ахуй нэгж, иргэдийг бүх төрлийн татвар, шимтгэл, торгуулийн өр төлбөрөөс нэг удаа чөлөөлөх хуулийн төслийн саналыг дэмжвэл олон аж ахуй нэгж, иргэдэд бодит дэмжлэг болж чадна.

Түүнчлэн, МҮХАҮТ-аас явуулсан судалгаанд оролцогчдын 87,3 хувь нь Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт санаачилгын хүрээнд татвар, нийгмийн даатгал, зөрчлийн өр төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ. 

2020 оны байдлаар Цагдаагийн байгууллагад нийт 2,2 сая гаруй зөрчил бүртгэгдэж түүнд ноогдох торгуулийн хэмжээ 66 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд 2021 оны 3 сарын 10-ны байдлаар 21 мянган ААН, 160 мянган даатгуулагч НДШ-ийн 120.3 тэрбум төгрөгийн өртэй байна. 


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.152
    2021/06/14

    Huuramch nuat iin asuudal gazar avlaa.yaraltai shiidej uguuch

    Хариулах
  • 66.181.161.4
    2021/06/09

    yag zow shuu zuger halamj awaad suuj bgaa humuust mongo ogod bdag ym bn leee ajillaj hodolmorloj ywaa ajilchid ajil olgogchoo 1 uda demjih heregtei

    Хариулах
  • 66.181.161.21
    2021/06/09

    Ард түмний татвар төлөх, хууль биелүүлэх сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх үйлдэл шдээ!!!! Түүний оронд ард түмнийг хүүгээр шулж байгаа хэрэглээний зээлээ тэглэлдээ хараал ид

    Хариулах
    • 64.119.25.26
      2021/06/11

      Зөв2

  • 43.242.243.252
    2021/06/08

    том бизнес эрхлэгчдэд цар тахал хvнд тусаагvй байх.Жижиг бизнес эрхлэгчид /ялангуяа хvнснээс бусад/ vнэхээр хvнд байна.Иймээс 1 удаа бvх терлийн татвараас челеелех нь зvйтэй

    Хариулах
  • 122.201.21.112
    2021/06/08

    хуулийн дагуу бүгд тэгш эрхтэйгээр татвар, өр төлөөс, шимтгэлээ цаг хугацаанд нь төлдөг байх тухай яригдна уу гэхээс. 1 удаа чөлөөлөх тухай энэ санаачлагаа зогсоо. Одоо нэн тэргүүнд намар хичээл эхэлэхэд багш нар, эмч нар , цагдаа нараа сайн цалинжуулж ажиллуулах хэрэгтэй байна. Тэглэчихвэл хаанаас тэр мөнгө төрд орж ирэх вэ. Монгол хүн Ахиад нүүрээ ширлээд дэлхийгээс гуйлга гуйгаад явах уу.

    Хариулах
    • 64.119.17.113
      2021/06/08

      Яг зөв. Татвараа заавал төлж байх хэрэгтэй. Зах зээлийн эдийн засгийн амин сүнс нь татвар юм.

  • 103.229.122.127
    2021/06/08

    Торгууль энэ тэрээ улс авах ёстой. Шударга төлөөд явдаг хүмүүс хохирох ёстой юу. Тэгвэл торгуулиад төлсөн иргэдийн мөнгийг буцааж өг. Тэгвэл шударга болно. Татвараа төлсөн нь ч бас

    Хариулах
    • 59.153.112.224
      2021/06/12

      chi hediig tulsun yum .