Цагдаагийн ерөнхий газар, Монгол банктай хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал-2021” арга хэмжээ явагдаж байна. Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Адарсүрэнтэй ярилцлаа.
- Залилах гэмт хэргийн талаар хуулинд ямар заалт байдаг вэ?
- Залилах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 бүлэг буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хууль тогтоогчоос хуульчлан гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлага ялын санкцыг тогтоож өгсөн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 17.3 зүйлд бол 450-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжээр торгох, 240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 6-3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тогтоосон. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд уг төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хуульчилсан бөгөөд учруулсан хохирол нийгэмд учруулсан хор аюулын хэмжээнээс хамаарч дээд тал нь 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг.
Залилах гэмт хэргийн бусад төрлийн гэмт хэргээс ялгагдах онцлог нь гэмт хэргийг үйлдэгч этгээдүүдийн зүгээс гэмт санаа бодлоо хэрэгжүүлэхдээ хохирогчтой цахим хэрэгсэл, холбоо мэдээлэл, ажил хэрэг, найз нөхөд, ах дүү хамаатан садан зэргээр харилцаа тогтоож сэтгэлзүйн хувьд нөлөөлж, харилцан эд хөрөнгийн харилцаанд орсноор ашигтай байдал үүснэ гэсэн ойлголтыг төрүүлж ихэвчлэн үйлдэгддэгээрээ ялгагддаг. Энэ нь юу вэ гэсэн үг бэ гэхээр иргэн та хэн нэгний ятгалга, гуйлт, ашиг орлого өгнө гэсэн амлалт, биелэгдэх боломжгүй үйлдэл, эс үйлдэл зэрэгт хуурагдах, бусдын нөлөөнд автахгүй байснаар уг гэмт хэргийн хохирогч болохгүй байх боломж бүрэн нээлттэй байдаг гэдгийг харуулж байгаа юм.
- Залилах гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд өсөж байгаа талаар цагдаагийн байгууллагаас сануулдаг. Тоо баримтаас нь дурдвал?
- Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээнээс харахад Монгол Улсын эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг 2016 онд 2165 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсан бол
2017 онд 2030,
2018 онд 5372,
2019 онд 4688,
2020 онд 4270,
2021 оны эхний 7 сарын байдлаар 3962 залилах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 24.7 хувийг эзэлж байна.
Залилах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуй, нэгж байгууллагад учирсан хохирол
2016 онд 2 тэрбум,
2017 онд 6.4 тэрбум,
2018 онд 9.9 тэрбум,
2019 онд 13 тэрбум,
2020 онд 67,2 тэрбум төгрөгт хүрсэн. Цахим орчинд бусдын эд хөрөнгийн өмчлөх эрхийг залилан авах гэмт хэрэг Цагдаагийн байгууллагад
2015 онд 17,
2016 онд 69,
2017 онд 136,
2018 онд 590,
2019 онд 641,
2020 онд 765,
2021 оны эхний 7 сарын байдлаар 776 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсан байна. Цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд эрс өссөн дүн мэдээ харагдаж байна.
- “Ятгах тусам нягтал-2021” арга хэмжээний талаар танилцуулаач?
- Бид иргэдийг залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүй, санхүүгийн боловсрол, хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх тэдэнд мэдээлэл хүргэх зорилгоор “Ятгах тусам нягтал-2021” аяныг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна. Гэхдээ залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд энэ төрлийн мэдлэг мэдээллийг нээлттэй хүргэж, анхааруулан сэрэмжлүүлсээр байх болно. Арга хэмжээний маань гол зорилго нь бид нэг ч гэсэн иргэнийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс нь өмнө мэдээлэл хүргэж урьдчилан сэргийлж чадахад л оршиж байгаа юм.
- Залилах гэмт хэрэгт ямар шалтгааны улмаас өсөж байна?
-Энэ төрлийн гэмт хэрэг өсөх болсон шалтгаан нь нийгмийн сөрөг байдал, ялангуяа ажилгүйдэл, ядууралтай шууд холбоотой. Гэвч нөгөө талаас иргэд маань амар хялбар аргаар, богино хугацаанд мөнгө олох, мөнгөө өсгөх, гадаад улсын визийг хурдан хугацаанд гаргуулах, сошиал орчны шүүлтүүргүй мэдээ мэдээлэл, зар сурталчилгаанд автах, өөрт хэрэгтэй байгаа зүйлийг хялбар аргаар, өөрт ашигтай байдлаар авах гэх мэт хүсэл эрмэлзэл их байгаагаас залилах гэмт хэргийн тоо буурахгүй байна.
- Иргэд залилангийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тул юунд анхаарах хэрэгтэй вэ?
- Иргэн та хэн нэгэнтэй эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаанд орохдоо тухайн хүний ятгалга, гуйлт, ашиг орлого, өгнө гэсэн амлалт биелэгдэх боломжгүй үйлдэлд хуурагдахгүй нөлөөнд автахгүй байж, сайтар нягталснаар эд хөрөнгө, сэтгэл санаа, цаг хугацааны хохиролд орохгүй байх бүрэн боломжтой. Залилан мэхлэх гэмт хэрэг нь гол төлөв таньдаг буюу зүс мэддэг, ямар нэгэн байдлаар харьцаа тогтоосон хүмүүсийн дунд үйлдэгддэг. Хэн нэгний өмнөөс фэйсбүүк хаягаар нь бусдаас мөнгө гуйж хохирол учруулах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ тохиолдолд иргэд маань тухайн хүн рүү утсаар залгаж, лавлах шаардлагатай. Ингэснээр залилах гэмт хэргийн хохирогч болохгүй эд хөрөнгө, сэтгэл санаа, цаг хугацааны хохиролд орохгүй байх бүрэн боломжтой.
Сүүлийн үед олон дагагчтай фейсбүүк групд олон хандалттай live болон постын доор коммент хэсэгт гадаад нэршилтэй фейсбүүк хаягнаас “маш бага хүүтэй хувийн зээл, бизнесийн зээл, арилжааны зээл, оюутны зээл, хөрөнгө оруулалтын зээл гаргана” гэсэн зарын дагуу иргэд фейсбүүк чатаар холбогдож зээл авахад урьдчилгаа мөнгө өгөх нэрийдлээр гадаадын иргэний данс руу мөнгө шилжүүлж залилуулах мөн гадаадад оршин суудаг Монгол иргэд Монгол Улс руу мөнгөн гуйвуулга хийнэ гэсэн зарын дагуу хандаж мөнгөн гуйвуулга хийлгэхээр бусдын дансанд мөнгө шилжүүлж залилуулах тохиолдол нэлээд гарч байна.
Иймд иргэд зээл гаргах эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгж байгууллагаас бусад байдлаар сошиал орчинд зээл авахаар хандаж урьдчилгаа төлбөр төлөхгүй байх, зарын группүүдээс зарын дагуу сайтар нягтлахгүйгээр мөнгөн гуйвуулга хийхгүй байх нь зөв юм. Гэмт хэрэг гарсан хойно хохирогч болох биш хэрэг гарахаас өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Залилагчдад боломж бүү олго. Амлалт хялбар байх тусам эрсдэл илүү өндөр байдаг.
- Ер нь ямар этгээд залилангийн гэмт хэрэг үйлддэг вэ?
- Залилагч этгээдийг тодорхойлж хэлбэл, итгэл төрүүлэхүйц уран яруу үгтэй, ажил хэрэгч, тусархуу байдалтай, боловсон харьцаатай байдаг бөгөөд иргэдийг маш их тулган, яаруулдаг. Иргэд та бүхэн баталгаагүй мэдээлэлд хууртах, аливаа хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ажлыг хувийн журмаар шийдэх гэж оролдох, хялбарчлах гэснээсээ болж залилан мэхлэгч этгээдийн олз болж байгааг анхаарна уу. Эцэст нь хэлэхэд хэн нэгэнтэй эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаанд орохдоо сайтар Нягтал, Нягтал бас дахин Нягтал, Ятгах тусам нягтал гэж уриалж байна. Ингэснээр залилах гэмт хэргийн хохирогч болохгүй эд хөрөнгө, сэтгэл санаа, цаг хугацааны хохиролд орохгүй байх бүрэн боломжтой шүү.
Яагаад бууруулах арга хэмжээ авахгүй байгаан бэ?Яагаад дандаа өссөн тоолл нийтлээд суугаад байгаан бэ???Хохирсон иргэд аргаа бараад цагдаад хандахад хэдэн хувь нь хохирлоо барагдуулж байсан бэ.Хохорлыг барагдуулсан баримт ер нь хэдэн хувь байдгийн ???Иргэд хөдөлмөрлөж хөдөлмөрлөж олсон хөлснөөсөө татвар гэж та нарлуу явуулж байхад та нар цалин гэж авч иджийж яагаад зовсон цагт нь нэмэр болдоггүй юм бэ?Зүгээр тоо баримт өссөн гээл хэлээд сууж байхын арай ч дээ.Яагаад гэмт хэрэг ихэсдэг гээч !!!Хуулийг сахиулж чадахгүй байгаа учираас гэмт хэрэг гаарч байгаа за юу.Би 4жилийн дотор залилан хулгай гээд 3удаа хохирч 3удаа цагдаад хандсан байдгийн.Тэгээд Юу ч олж долоохгүй гэж залилагчын хэлсэнээр юу ч олж долоогоогүй.Гэмт хэрэгтэн залилагч нар нь бүүр мэдэдгийн байналээ.Цагдаа нар хөөцөлдөхгүй хаяна гэдгийг мэддийн байналээ.
Ajiliin amjilt hvsie nz
ajild ni amjilt hvsie
Mundag zaluu da tsaashdiinh ni ajild gemt hereg ilrvvleh taslan zogsooh ih vilsed ni amjilt husei...
Энэ талаар мэдээлэл өгсөн Адарсүрэндээ баярлалаа. Ард түмэн мэдээлэл хомс учираас илүү ихээр итгэж эрсдэлд орох нь их байна. Зөв зүйтэй мэдээллийг цаг тухайд нь өгч байхийг хүсэе.