УОК-ын нэгдүгээр хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэрШадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.
Шадар сайд Н.Номтойбаяр: Эцсийн дүндээ дандаа бие биенээ хуурч, хяналт хариуцлагын тогтолцоо алдагдсантай шууд холбоотой. Дандаа хуурамч бичиг баримт бүрдүүлж байна. Зөвхөн "Рэдбулкан” компани ч биш Одоогийн байдлаар Заамар суманд үйл ажиллагаа явуулж байгаа 13 компанид үзлэг шалгалт хийгээд байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилнэ. Тухайн газрыг ашиглах лицензтэй Редвулкан ХХК бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн байна.
Нэг гал унтраах ангид очиход 6 өөр улсын техник хэрэгсэл байна. Үүнийг буруутгах аргагүй. Ойрын хугацаанд ОБГ-т 5.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж техник хангамжийг 80 хувьд хүргэнэ. Энэ хөрөнгө оруулалтаар урт сунадаг шаттай хоёр тоног төхөөрөмж авна. Германаас авахаар сонголтоо хийчихсэн байна. Сунадаг шаттай техникээр хангагдлаа гээд галаас урьдчилан сэргийлж байгаа хэрэг биш. Стандартаа барих хэрэгтэй байна, иргэд мэдлэг мэдээллээ дээшлүүлмээр байна.
Сүүлийн 10 жилд зөвхөн осол гэмтлийн улмаас 516 хүүхэд амиа алдсан. Аливаа асуудал гарахаар л арга хэмжээ авдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй, ниргэсэн хойно нь хашхирав гэдэг шиг баймааргүй байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!