Соёлын яамнаас өнөөдөр зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” зургийн дижитал хувилбар 350 сая төгрөгт хүрсэнийг зарлалаа. Энэ зургийг Mongol NFT компани дижитал хувилбарт оруулжээ. Дижитал зургийн тодорхой хэсгийг буюу Сингапур, Англи, Унгар, Австрали тив, Нью-Йорк хот гэсэн таван хэсгийг 350 орчим сая төгрөгөөр борлуулсан байна.
NFT гэдэг нь Non-Fungible-Token гэсэн англи үгний товчлол бөгөөд цорын ганц давтагдашгүй юмсын төлөөлөл гэсэн утгатай юм. Он гарсаар дэлхий даяар маш олон уран бүтээлч өөрсдийнхөө дижитал арт бүтээлийг NFT ашиглан интернэтээр худалдаалаад эхэлжээ. Нэг жишээ онцлоход “Эрмитаж” музей “Madonna and child” уран зургийнхаа дижитал хувилбарыг таван ширхэгээр гаргаад сая гаруй ам.доллар босгосон аж.

Мongol NFT компанийнхан уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд гаргаж буй орчноо технологийн хувьд блокчейн дээр үндэслэсэн хэмээн тодотгож байна. Энгийнээр хэлбэр блокчейн дээр хүлээгдэж байсан зүйлс амьдралд нэвтэрч эхэлсний нэг нь NFT гэнэ. Сонирхуулж хэлэхэд NFT зураач гэх мэт уран бүтээлчдээр хязгаарлдагдахгүй, наад захын жишээ гэхэд л “Твиттер”-ийн үүсгэн байгуулагчийн анхны жиргээний скрийншот бараг л гурван сая ам.доллар хүрч байж.
“Лос Анжелес Лейкерс”-ийн Лейброн Жеймсийн цагираган дээрээс довтолж буй бичлэг 280 мянган ам.доллараар худалдаалагдсан жишээ ч байгаа гэнэ. Товчхондоо манай улс дан ганц уул уурхай, хөдөө аж ахуй гэх мэт салбаруудынхаа бүтээгдэхүүнийг экспортолж олон улсаас валют татдаг гэх хэвшмэл ойлголтыг эвдэх бодлогыг Соёлын яам явуулж, бүр хэрэгжүүлээд эхэлсэн нь зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” зургаас харагдав.

Бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ технологитой хослуулан экспортын хэмжээг нэмэгдүүлэх энэ бодлогын хүрээнд цаашид маш олон уран бүтээлчийн бүтээл дэлхийд хэдэн зуун мянган доллараар үнэлэгдэх боломжтой аж. Дэлхийн зах зээл дээр дижитал хувилбар нь зарагдсан бүтээлийн эх эх хувь нь Монгол Улсдаа үлдэх юм байна. Дахин давтагдашгүй хуулбар нь л үнэд хүрэх нь.
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@g mail.com