МҮХАҮТ-аас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарт шаардлага хүргүүллээ.
Хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын чуулганы танхимаас бизнес эрхлэгчдийг илтэд гүтгэн доромжилсон аястай үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд зохих ёс зүйн хариуцлага хүлээлгэж, гишүүний хувьд хэлсэн үгэндээ нийт бизнес эрхлэгчдээс уучлал эрэхийг шаардаж буй бөгөөд хэрвээ шаардлагын дагуу ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол нэр хүндэд халдсан асуудлаар бодлогын өмгөөллийн хүрээнд шүүхэд хандахаа мэдэгдэж байна.
Монгол Улсад бусдын гэм буруутайг зөвхөн шүүх тогтоодог атал УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бизнес эрхлэгчид дээрмээр мөнгө олсон, элдэв хулгай, луйвар хийж мөнгөтэй болсон гэж цоллож, бизнес эрхлэгчдийг гэмт хэрэгтнүүд мэтээр олон нийтэд хандан мэдэгдсэн энэхүү үйлдэл нь бизнес эрхлэгчдийг гутаан доромжилсон, гүтгэсэн, олон нийтийг талцуулсан гэмт үйлдэл юм.
Эрүүгийн хуулиар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг дээрэмдэх, хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцдог бөгөөд хэрвээ УИХ-ын гишүүн илтэд буруу ташаа мэдээлэл түгээж хэлсэн үгэндээ ёс зүйн хариуцлага хүлээж, албан ёсоор уучлалт гуйхгүй бол шүүхийн байгууллагаар асуудлыг шударгаар шийдвэрлүүлнэ.

Үнэнийг нь хэлчихээр эмзэглээд байгаа пм биш үү... Даваасүрэн чинь харин ч хэрэгтэй үед час хийтэл дуугарчихаад байдаг гишүүн шүү..
Үнэн л хэлсэн байна лээ дээ.Бизнэс хийдэг хүнд хадгаламж гэж бараг байхгүй дээ.за байлаа ч нийт хадгаламжийн 90% д орохоор юм байхгүй дээ.мөнгө байсан ч шинээр юм хийх тэсэхгүй дээ
Даваасүрэн үнэнийг хэлсэн шдээ танхимын дарга О.Амартүвшин ч өөрөө хулгай дээрмээр баяжсан хулгайч биздээ
Монгол улсад өнөөдөр цөөхөн хэдэн хүн монгол улс минь хөгжих үү мөхөх үү гэж тэмцэж байна бусуу монголчуудаа. Үүнд Даваасүрэн Ганбаатар Сайнхүү хурц гуай Бямбасүрэн гуай г.м хуруу дарам хүмүүс тэмцэж явна даа. Бусад малнууд нь хятадын өгсөн мөнгөнд өвдөг сөгдөн эх орноо хятдад өгөх гээд зүтгээд байгаа урвагч тагнуулууд эрлийз хурлызууд чинь монголыг сөнөөж байна шүү дээ монголчуудаа. Ийм тэнэгэрсэн хөлдүү төрийг энэ 30 жилийн туршид л олж харж байна даа хөөрхийс гэж
Улсын үйлдвэрүүдийг хувьдаа завшсан явдалыг хэлсэн болов уу даа нэг их уурлаад яахав бараг л үнэн үг шүү
Заа муусайн хулгайч нарыг хулгайчаар нь дуудаа л биз. Хулгайч нь худлаа юм биш. Даваасүрэн бол энэ Их хурлын алт шиг хэдхэн шударга гишүүний нэг юм шүү лалар новшнууд минь.
Даваасүрэн гишүүнээс уучлал гуйх хэрэгтэй үнэнд гүйцэгдэхээрээ шүүхээр дарамталахаар тохироо юу
Энэ коммент бичиж байгаа болон 10 хувийн Даваасүрэн здаа битгий хуцаа. 5 хүнд цалин өгөөд бизнес хийгээд үз л дээ. Залхуураад суух нь уу хар л даа. Авилгач здаакууд, эсхүл ажлаа олигтой хийж чадахгүй байж өөрсдийгөө агуу гээд эндүүрчихсэн, өдөр хоногийг аргацаадаг хөлсний ажилтан лалрууд л ийм юм ярина.
Төрөөс баяжсан компаниудын хөлсний байгууллага байж одоо өөрсдөө л уучлал гуймаар юм
УИХ-ын гишүүн чуулганы хуралдаан дээр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Хуулиар хамгаалагдсан. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй үхэр унасан хүнд нохой өшөөтэй.
za zarga uusgeed baigaa humuus no toidoo luiwar hiisen bol ter n ilreh geed bachimdaad baigaa biz yer n turuulj duugarsan hohoonii am holdono gedeg shig yum boloh bii
ЗА ЮУН ЗАВТАЙ ЮМ БЭ,БОЛЬЖ ҮЗЭЭ...КККК. .......ЮУН Ч ЭМЗЭГ Ч ЮМ БИЛЭЭ ДЭЭ...ТӨРИЙН ХЭДИЙГ ХЭЛЭЦГЭЭДЭГЭЭ БОЛИСОН ЮМ БХДАА ОВООЛДОО......ЮУ Ч БИШ ЗӨВ ХЭЛЖЭЭ....
Төгс шууд утгаар нь бүү ойлгоо.Бүгд биш ч иймэрхүү бизнесмэн байгаа тэдэнд зориулж хэлжээ гэж үзээд авах гээхйн ухаанаар ойлгох хэрэгтэй.Шүүмлэлийг хүлээн авч алдаа оноогоо л засах хэрэгтэй
Яг үнэн ❗❗❗
Үнэн хэлсэн хүнд хүн өшөөтэй үхэр унасан нохой өсөөтэй
За бүгд биш байх гэхдээ талаас илүү нь хулгай луйвар, татвараас зугтах, ткндер шамшигдуулж лтхөлжиж байгаашв