#Шууд: М.Тулгатын АН-аас эвлэрлийн талаар мэдээлэл хийж байна!

М.Тулгат: 

- Арваннэгдүгээр сарын 5-нд АН-ын "Онц их хурал" болж, намынхаа асуудалд санаа зовсон гишүүд оролцож, үзэл бодлоо илэрхийлсэн. Хурал болохоос хоёр өдрийн өмнө бид байр сууриа илэрхийлсэн.  "Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ" гэдэг үг бий. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдэхийн тулд бүх зүйлийг дүрмийн дагуу шийдэх ёстой. Учир нь АН үндсэн дүрэмтэй.  Манай намын дүрэмд "Онц их хурал" гэж байдаггүй. 

- Намын гишүүдийн тал хүмүүс  тухайн  хурлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа энэ үед  хоёр талаас хамтарсан ажлын хэсгийг гаргаж талуудын оролцоог жигд хангах ёстой байсан. Ардчиллын  зарчимд бүх хүн 100 хувь санал нэгдэнэ гэж байдаггүй ч бүх зүйлийг хүч түрж болохгүй. 

- М.Тулгат намын даргын албан тушаалтайгаа зууралдаад байгаадаа биш юм.  Өнгөрсөн жилүүдэд АН руу зогсоо зайгүй дайрч, ардчиллын үнэт зүйл рүү нулимж байсан, Ардчиллын жанжин шугамаас тэс өөр үзэл бодолтой хүмүүсийг орой дээрээ залж, алга ташиж хүлээж авсан учраас санаа зовсон юм. 

- АН тийм хүмүүсийг оруулж ирж, ямар ч аргаар хамаагүй олонхын санал бүрдүүлэн Засаг авъя, суудал авъя гэсэн сэтгэлгээгээр  хандаж ирснээс болж,  АН  өнөөдөр хогийн сав шиг эрээвэр хураавар булингартай, анхных нь үзэл баримтлал нь ойлгомжгүй болсон. Бид асуудлаа үндсээр нь шийдэх ёстой. 

- Нөхцөл байдал амаргүй болж байна. АН эв эеэ олно гэдэг итгэл алдраагүй байна. Дарга цэргээ сонгосон намын нөхдүүдэд хандаж хэлэхэд, цаашдаа АН улс төрийн хүчний хувьд мөрийн хөтөлбөр бодлогоороо нэгдэх ёстой. Тиймээс бодлгого судалгааны төв хамтарч байгуулъя. АН-ын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудалд хамтарч ажиллах боломжтой. Хэдийгээр бидэнд хууль шүүхийн асуудал байгаа ч үзэл санаа бодлого дээр хамтарч ажиллах ёстой гэдгээ хэлмээр байна. 

- Олонхоо дага гэж олон хүн хандсан. АН-ын зовлонгийн нэг шалтгаан нь улс орны хөгжлийн бодлогын талаар хэт их ялгаатай байр суурьтай хүмүүс олширсон. Оюутолгой, Тавантолгой, Дубайн гэрээ гээд л. АН үзэл санааныхаа хувьд тогтвортой байх ёстой. 

- Би С.Эрдэнэ, З.Энхболд нарт шүүмжлэлтэй ханддаг. Намын дотоод ардчилал С.Эрдэнэ , З.Энхболд, Н.Алтанхуяг даргын үед алдагдаж,  асуудлыг хүчээр шийдэх гэсэн, цөөнхийнхөө үгийг сонсдоггүй байдал АН-ыг өнөөгийн байдалд хүргэсэн. 

- Үнэхээр АН-ыг шинэчилье гэж байгаа бол ул суурьтай хандъя. Шүүх, хуулийн асуудал тэрүүгээрээ шийдэгдээд явна биз. Харин бид ямар гал тойрч суух ёстой юм бэ. Орчин үеийн хандлага өөр болж байна. Нэг үзэл баримтлал, нэг жанжин шугамтай болъё. Хийж хэрэгжүүлсэн ажлаа үгүйсгэж, бусдын идэш, өгөөш болохоо болъё. УИХ-ын С.Ганбаатар мэтийн хүмүүс Их хурлын индэр дээр уригдаж байгаа нь гутамшиг.  Нийт гишүүдийн 0,7 хувь цуглаад дарга цэргээ шийддэг байсан бол бид өнөөдрийн хүртэл явахгүй байсан.