#ШУУД: НДС-ын мөнгийг байршуулсан ҮХО-ын банк Капиталын араас орох уу? Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.

Б.Жавхлан:

- Төрийн сангаас гадуур байршиж байгаа ЭМДС, НДС болон бусад сангуудын хөрөнгийг төвлөрүүлэн татаж байна. Энэ бол У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үед гарч байсан шийдвэр. Зарим банкуудад төлбөр саатаж байгаа асуудал бий. Үүнийг шуурхай шийдэхээр ажиллаж байна. Ямар банк төлбөрийн чадваргүй болсон талаар Төв банк тодорхой хэлэх нь зөв. Засгийн газрын зүгээс энэ асуудалд оролцохгүй.

- Хөгжлийн банкны зээлийн багц нь 2,7 их наяд. Үүнээс чанаргүй зээл нь 1,5 их наяд орчим. Чанаргүй зээл дотор банкуудын авсан зээл бий. Төлүүлэх тал дээр арга хэмжээ авна. Хөгжлийн банкны удирдлагуудад холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн бол ажилд нэлээд ахиц гарна.

- Хаан банк хувьчлагдаад 20 гаруй жил болж байна. Хувийн банкны өмчлөлийн асуудалд хөдөлгөөн гарсан юм байна. Системийн нөлөө бүхий 5 банк байдгаас Хаан банкыг онцгой авч үзэх ёстой. Манай улсын хүн амын 80-90 хувь нь энэ банкинд данстай байдаг. Тиймээс энэ банкны хувьцаа эзэмшигч, тэдгээрийн хоорондын хөдөлгөөн олон нийтэд 100 хувь ил тод байх ёстой. Төв банк нь үүнийг олон нийтэд мэдээлж байх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн дунд хөдөлгөөн гарвал Монголбанк даруй эцсийн өмчлөгчийг нь мэдээлэх үүрэгтэй.

- Татан буугдсан банкуудад дандаа ЭМД, НД-ын мөнгө байдаг. Төрийн мөнгө энэ мэтчилэн эзэнгүйдэж болохгүй. Төрийн мэдлийн хүмүүст хариуцлага тооцох ёстой. Дампуурсан хойно нь харамсах биш.