УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг явуулсан.
Хэлэлцүүлгийн үеэр АН-ын бүлэг уг хуулийн төслөөр гурав хоногийн завсарлага авах санал гаргаж, Төсвийн хуулийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуультай тул АН-ын бүлэгт өнөөдрийн 14:00 цаг хүртэл завсарлага өглөө.
Д.Ганбат:
- Өнөөдөр орчин цагийн боловсролын байгууллага үүссэж хөгжсний 100 жилийн баярын мэндийг монголчууддаа хүргэе. Өнөөдөр мөн дэлхийн синглчүүдийн өдөр юм байна. Монголынхоо ганц бие иргэддээ баярын мэнд хүргэе. АН-ын бүлэг төсвөөр гурав хоногийн завсарлага авъя. Манай улсад 3 жилийн өмнө эдийн засаг дахь Төрийн оролцоо 30 хувь байсан бол өнөөдөр 40 хувь болж нэмэгдсэн байна. Төсвийн нөлөөлөл их байна. Алдагдал 2022 онд 2,4 их наяд болчихоод байна.
- Эдийн засгийг нэмэгдүүлэх бодлого төсөв дээр алга.
- Ирээдүйн өв сангаас 2030 онд хүртэл хэрэгдэхгүй байхаар хуульд заасан. Үүнийг авах эрх хэнд ч байхгүй.
- Инфляци 2 оронтой тоо руу орох нь ойлгомжтой байна. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар тусгасан зүйл алга.
- Төсвийг батлах онцгой эрх бидэнд бий. Хуульд нийцүүлээд хугацаанд баталчихмаар байна. Тиймээс АН гурав хоногийн завсарлага авъя.
Gangs bie irged gej heniig helj "Bayar" hurgeed baina ve? Butsah tsagiin ayasaar buuraij uldsen negniig tohuurhaagui gej Naidahaas gishuun mini
Харин тийм ойлгосонгүй