НИТХ-ын ээлжит бус 4 дүгээр чуулган хуралдаж байна. Хурлаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний тогтоолын төслийг хэлэлцэж байгаа бөгөөд намын бүлгүүд төсөлтэй холбогдуулан санал дүгнэлтээ танилцууллаа. Тогтоолын төслийн талаар НИТХ дах Ардчилсан намын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа дараах санал, дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр,”Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад 1.4 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн уг санхүүжилтийн талаар ил тод мэдээлэл өгөх боломжгүй гэсэн байр суурьтай байгаа нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн туухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
Улаанбаатарыг олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн хэдий ч Яармаг орчмыг нийслэлийн хоёр дах том төв болгохоор төсөлд тусгажээ. Богд уулын хойд энгэр, Яармагийн гэр хорооллын урд хэсгийн газар олголтыг Нийслэлийн газрын албанаас олгоогүй, Байгаль орчны яамнаас олгосон гэх маргаан саяхныг хүртэлх хугацаанд явагдаж байсан. Өнөөдрийн нөхцөлд байдалд хамгийн их түгжрэлтэй, нягтрал өндөртэй байршлыг хотын төв болгох санал гаргаж байгаа нь үндэслэлгүй төлөвлөлт гэж үзэж байна.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гаргасан ажлын хэсэг мэдээлэхдээ, 2040 онд нийт 60 сая евро буюу өнөөдрийн ханшаар 198 тэрбум төгрөгийн өртөгтэй 14 хүний багтаамжтай 20 км/ц-н хурдтай дүүжин тээврээр Баянхошуунаас хотын төв, Сүхбаатарын талбайгаас Зайсан чиглэлд өдөрт 1600 орчим иргэдийг зорчуулахаар төсөлд тусгасан байна.
Дэлхийн хотуудын жишгээс харвал аялал жуулчлалын бүсэд жуулчдад зориулсан түүхэн дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газар зэргийг тольдуулахаар эсвэл цанын баазад ашигладаг тээврийн хэрэгсэл байдгаас иргэдийг тээвэрлэх зориулалтгүй байдаг. Харин Баянхошуунаас хотын төв орох замд түгжрэлийг болон төлөвлөлтгүй хотын жишээг харах боломжтой. Эсвэл Сүхбаатарын талбайгаас Зайсан чиглэлд хотын чинээлэг хэсгийн амьдралын хэв маягийг харж болох юм. Үүнийг иргэд дэмжих эсэхийг санал асуулгаар асуух нь зүйтэй гэж үзэж байна.
Түгжрэлийг бууруулах бас нэгэн шийдэл нь 2040 онд 30-45 метрийн урттай 180-250 хүний багтаамжтай суудлын орчин үеийн трамбай гэж хэлж болох хөнгөн галт тэрэг буюу LRT-ээр иргэдийг зорчуулахаар төлөвлөсөн байна. Саяаас дээш хүн амтай хотууд метроны төслийг эхлүүлж байхад 2040 онд 2 сая гаруй хүн амтай болох Улаанбаатар хотын нийтийн тээврийг метрогүйгээр төлөвлөж байгаа нь хөгжлийн буруу чигт явж байна гэж үзэж байна.
Харамсалтай нь 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа иргэдэд төслөө танилцуулж, тэдгээрээс хангалттай хэмжээний санал авсан гэж дүгнэх боломжгүй байна. Иймд төслийг дахин нягталж, иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй танилцуулсны дараагаар олон нийтээс санал авч төслийг дахин өргөн барих нь зүйтэй” гэлээ хэмээн НИТХ дахь АН-ын бүлгээс мэдээллээ.
Пүрэвдаваа зөв ярьж байна
Gexdee chi bol xulgaich shvv xudlaa ineesen xulgaich.
Чи бол гожролдоо шүү
Uneen
зөв шүүмж бна, яагаад хотын мээр хамгийн бүтэхгүйг сонгодогийг ойлгох ухаан хайрла. Хотод хайртай хүнийг сонгоод бузарыг нутаг руу нь хөөцгөөе
мөнгө мөнгө болохоос
Дүүжин тээвэр яагаад ч хотын түгжрэлийг шийдэхгүй яагаад вэ гэхээр бид хүнээ тээвэрлэх асуудал яриагүй ш дээ хүнээ бол бид автобусаар бүрэн тээвэрлэж чадах байгаа гэхдээ шинэ тээврийн асуудал ярилгүй яах вэ аргагүй. Одоо автобусаар зорчиж байгаа зорчигчид л дүүжин тээвэрт шилжиж сууна гэсэн үг. Бид хотын зам дээр багтахгүй байгаа машиныг яах вэ гэдэг асуудал ярьж байгаа болохоос биш хүн тээвэрлэх асуудал яариагүй ш дээ. Асуудалаа өөрөө ч ойлгохгүй буруу юм яариад боловсролгүй, чадваргүй, зөвхөн бөхийн мэргэжилтэйгээрэй дуудуулаад байна ш дээ. Сумяабазар даргыг дүүжин тээвэр бариад дуусахад хотын түгжрэл хэдэн зуун мянган машинаар нэмэгдэнэ ш дээ. Тэгэхээр яахав хүн тээвэрлэхдээ биш зам дээр машинтайгаа зорчих асуудлыг шийдэх естой байжээ гэдгийг ойлгох болж байна уу.
Зөв. Энэ байдлаар түгжрэл буурахгүй. Тэнээд ч дүүжин тээвэр манайд зохицохгүй. Дараагийн дарга үргэлжлүүлэхгүй хөрөнгө үрсэн ажил болно. Метро байгуулах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх. Өөр гарц үгүй.
Түгжирлээс гарах ганц арга нь дагуул хотуудаа л байгуулах Жнь : нйислэлээс доор хайж 80 км зайтай барих хэрэгтэй . Их дээд сургуулийг Аймагуудад хуваах Том том зах худалдааг хотоос гаргаад өгчихөд л түгжирэл арилна шүү дээ Хэтийн төлөвлөөгөнд Метрогоо барих л хэрэгтэй Төсөвлөөд байгаа тэр их мөнгийг шинэ дагуул хот байгуулахад л зарцуулах хэрэгтэй Төв аймгийг л дагуул хот болгочиоод л болно шүү дээ
Дүүжин тээвэр манайд таарахгүй, өвлийн хүйтэнд гацаад бүтэхгүй юм болно, яг усаа зөөдөг усан оргилуур л болно гэсэн үг. Метроог номоор нь зөв баривал нэмэр болно байх.
tegeed odoo olon tovtei bolhoor olon hotiin dargatai boloh uu? negiig ni barahgui bhad niileed solioruul bur balrah ni ee? ugui bol odoo bgaa duurguudees yugaaraa iluu be?
Duujin guur hudalaa shuu butehgui