Ерөнхийлөгчийн зарлигаар бөхчүүдэд цол олголоо

Админ
2021/11/18

Тулгар төрийн 2228, 2229 жил, Их Монгол Улсын 813, 814 жил, Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд улсын цол, чимэг олгох ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан нар оролцов.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 40 дүгээр зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 9 давсан Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Улсын аварга Намсрайжавын Батсуурьт “Улсын Даян аварга” цол,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 48 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 8 давсан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх  Улсын харцага Мягмарын Бадарчид “Улсын гарьд” цол,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 39 дүгээр зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр  наадмын Үндэсний бөхийн барилдаанд 7 давсан Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Дорнын Хүчтэн” дэвжээний бөх  Улсын начин Доржийн Анарт “Улсын заан” цол,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 47 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 7 давсан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат “Говийн хүчтэн” дэвжээний бөх Улсын начин Цэдэнбазарын Одбаярт “Улсын заан” цол,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 6 давсан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан Баянзулын Цэдэнсодномд “Улсын харцага” цол,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 44 дүгээр зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 6 давсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван Хан” дэвжээний бөх Улсын начин Баярсайханы Орхонбаярт “Улсын харцага” цол,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 45 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын  Үндэсний бөхийн барилдаанд 6 давсан Завхан аймгийн Баянтэс сумын харьяат “Даян” дэвжээний бөх аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьдад “Улсын харцага” цол,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 6 давсан Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх аймгийн арслан Цэдэндоржийн Мөнхбаярт “Улсын харцага” цол,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаар зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 5 давсан Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан Цэрэнбатын Сандагдоржид “Улсын начин” цолыг тус тус олголоо.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн улсын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, цолны чимгийг баяр наадмыг зохион байгуулах хороо олгодог юм.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолоор Улсын арслан Б.Содномдоржид “Үлэмж бадрах”, Улсын начин Б.Эрдэнэхүүд “Өсөх идэр”, Улсын начин Н.Мустафад “Өсөх идэр”, Улсын начин Б.Суманчулуунд “Өсөх идэр” чимэг тус тус олгов.


Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 173.167.189.90
    2021/11/19

    Эд нар шиг хувиа бодсон худлаа гарууд Монголд байхгүй шүү!

    Хариулах
  • 173.167.189.90
    2021/11/19

    Эд нар шиг хувиа бодсон худлаа гарууд Монголд бхйхгүй

    Хариулах
  • 64.119.19.184
    2021/11/18

    Batsuurias doping bas ilersen baihad tsoliig n huraasangui. Bur dayan avarga bolgoloo.

    Хариулах
    • 192.82.86.158
      2021/11/19

      Хүрэлсүхээс асуу.Бүхнийг өөрийнхөө мухар ухаанаар бус арай өргөн харж сур.Наад Оюунболд гахайдаа тийм их хайртай юм бол элдэв сэргэншид эхнээс нь юунд дасгав...Батсуурь зүрхний эм уусан гэдгээ үнэнээр хэлээд уучлал гуйсаг.Гэхдээ тэр барилдаанаар цол нэмээгүй дээ.

  • 202.126.88.49
    2021/11/18

    Аварга Батсуурьт Даян аварга цол чимэг олгох бус Э. Оюунболдтой адилхан цолыг нь хураах ёстой бус уу?! 99-жилийн ойн баяр наадмын дараа өгсөн сорьцоор допинг илэрсэн нь батлагдаж өөрийн биеэр хүлээн зөвшөөрч уучлал гуйж байсан. Гэтэл Оюунболдод унасан гээд цол чимэг нэмж байх юм... Аавын хүүг алаг үзсэн Зарлиг гаргах нь байж болохгүй бус уу???!!!!!

    Хариулах
    • 192.82.86.158
      2021/11/19

      Бодон гахайны тунгаар сэргээш хэрэглэсэн Оюунболдыг зөвтгөх шалтгаан алга.Огт хэрэглээгүй гэж гүрийж байтал багшдаа бичсэн чат нь задраад яалт ч гүй болоо биз дээ.Наад Оюунболд чинь яасан арчаагүй аргаа барсан чавганцаас долоон дор гоншигнуур вэ.

  • 202.126.88.67
    2021/11/18

    Одоо улсын баяр наадмаас дутахгүй наадамд шөвгөрсөн үзүүр түрүү бөхчүүдэд цолыг нь олгох хэрэгоэйшдээ?!

    Хариулах
  • 66.181.160.114
    2021/11/18

    Батсуурь допингтой аварга.

    Хариулах
    • 192.82.86.158
      2021/11/19

      Допинггүйгээр цолоо авсан.Мэдэн будилхаа боль.Оюунболд гэгч этгээд хүн шиг бай л даа.

  • 66.181.160.114
    2021/11/18

    Зөв

    Хариулах
  • 122.201.24.37
    2021/11/18

    Хэнд ч хэрэгтэй юм бэ

    Хариулах
  • 103.80.210.215
    2021/11/18

    Haa baisan 9 sajiin zarlig odoo garch irdeg n yamar uchirtai yum bol doo

    Хариулах