Ч.Ундрам: Долоон сарын турш ил тод шалгаруулсны эцэст дандаа эмэгтэйчүүд гарч ирсэнд баяртай байна

Б.Ариунзаяа
2021/11/18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг өмнө нь танилцуулсан. ШЕЗ болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг арваннэгдүгээр сарын 15-16-нд зохион байгуулсан билээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: 

- ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүнийг Ажлын хэсэг шалгаруулаад Байнгын хороогоор сонсгол хийгээд УИХ танхимд орж ирж байна. Шүүхийн шинэчилсэн хуулийн дагуу мерит зарчмаараа 7 сарын хугацаанднээлттэй ил тодоор шалгаруулахад дандаа эмэгтэйчүүд гарч ирсэнд маш их баяртай байна.  Улс төр ороогүй, мерит зарчмаараа шалгаруулахад эмэгтэйчүүд гарч ирлээ. 

- Статистикаас гарахад жилд 90 орчим мянган хэрэг шүүхээр шийдвэрлэгддэг юм байна. Нэг маргааны ард хамгийн багаар бодоход 2 тал байгаа гэж бодоход жилдээ 200 мянган иргэн шүүхээр үйлчлүүлж байна гэсэн үг. Шүүхийн үйлчилгээ шударга байдлаас хамаарахаас гадна иргэдтэй нүүр тулж ажиллаж байгаа шүүгчийн туслах, захиргааны ажилтнуудын харилцаанаас нэр хүнд, чанар нь шууд хамаарна. Тиймээс энэ тал дээр ямар ажил хийх вэ.

Н.Отгончимэг:

- Монгол улсад 520 гаруй шүүгчид ажилладаг. Эдгээр шүүгчдийн ард 1400 орчим ажилтан туслах чиг үүрэгтэй ажиллаж байна. Шүүхийн нүүр царай эдгээр ажилтнуудаас хамаардаг. Үйлчилгээний сайжруулахад захиргааны ажилтнуудын сургалтад анхаарал хандуулна. 

Н.Баасанжав:

- Шүүхийн захиргааны ажилтны нөхцөл үнэхээр хүнд. Хүний нөөцийн эргэлт өндөр байдаг. өөрөөр хэлбэл ажлаас их гардаг. Тогтвор суурьшилтай ажиллахад нь, ажил нь ойлгомжтой, хялбар байхад нь гадны  жишгээс суралцах хэрэгтэй. Хэргийн хөдөлгөөн буюу тухайлбал Иргэний хэрэг дээр гэхэд л нэхэмжлэл өгөх, хэрэг үүсгэх, хариуцагчдад гардуулах, хариу тайлбар өгөх зэрэг эдгээр процессыг аль болох цахимжуулбал хүндрэл чирэгдлээс эхлээд зан харицааны гомдлууд энэ хэрээр буурах боломжтой. 



 


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.138
    2021/11/20

    Одоо эр хүн хүн биш болж баыгаамаадаа?! Үгээ ч олоод хэлчиж чадахгүй юм?!

    Хариулах
  • 64.119.17.226
    2021/11/19

    Ийм л хошного УИХ-д сууж байна даа.

    Хариулах
  • 202.126.89.212
    2021/11/18

    Эр эм нь ямар хамаа бнаа. Бидэнд сэтгэлтэй юм хийдэг хүн л хэрэгтэй. Эр эм гэж ярьдагаа одоо болих хэрэгтэй. Дахиад хэлэе. Хүйс энд ямарч хамаагүй. Бидэнд жинхэнэ хүн хэрэгтэй эрхэм дуракуудаа

    Хариулах
  • 202.126.94.99
    2021/11/18

    Боловсролдоо анхаармаар, юун хуйс болоод явчихав!!!

    Хариулах
  • 59.153.113.190
    2021/11/18

    Рамгиын гол шалгуур бол эр эмдээ биш ажлын чадвар, ёс зүй, сэтгэлгээ, хурд юм шүү дээ гишүүн ээ

    Хариулах
  • 202.126.89.78
    2021/11/18

    Үнэхээр толгойгүй новш юмаа. Эр бнуу эм бнуу ямар хамаа бнаа. Шударга ноён нуруутай л байвал барав.

    Хариулах