Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцэж байна

Админ
2021/11/25

НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 84 хувийн ирцтэйгээр хуралдаж, Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл болон “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичиг, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг  хэлэлцэж байна.  НИТХ-ын хуралдаан цахим болон танхим гэсэн холимог байдлаар хуралдаж буй юм.

Арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн  байдлаар нийслэлийн нийт хүн амын 74.8 хувь  I тунд,  71.3  хувь II тунд, 27.3 хувь III тунд хамрагдаад байна. 

Нийгэм эдийн засаг, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн орлогыг дэмжих, халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд 3662 байгууллагатай хариуцлагын гэрээ байгуулан ажиллуулсан. 

Цаашид эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлтэд анхаарч, ариутгал халдваргүйжүүлэлтийг тухай бүр ханган ажилласан бөгөөд цаашид ЕБС-ийн сурагчдын хоцрогдлыг арилгахад дэмжлэг үзүүлж, сургалт зохин байгуулахаар төлөвлөсөн гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар онцлон дурдлаа.

 Тэрбээр НИТХ-ын хуралдаанд  “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-нд багтсан цаашид хийж хэрэгжүүлэхээр ажлаасаа танилцуулсан. Засаг дарга болон түүний удирдлагын багийнхан ирэх оны төсөв болоод бусад бодлогын баримт бичгээ танилцуулан  НИТХ-ын төлөөлөгчдийн асуусан асуултад хариулж байна.

НИТХ-ын  XI хуралдаан үргэлжилж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна