О.Батнайрамдал​: Эрдэс баялагийн сан бол төсвийн мөнгөнөөс булаацалддаг сан биш

Б.Ариунзаяа
2021/11/30

#Шууд: Шавхагддаг баялгийг ашиглаж байх үедээ шавхагдашгүй баялагтаа хөрөнгө оруулалт хийх алхмыг эхлүүлнэ.

Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн дэд сайд О.Батнайрамдал: 

- Өмнө нь манайд төсвийн мөнгийг зорилтод бүлгийн иргэд рүү хуваарилдаг сан гэж байсан. Эрдэс баялагийн сан бол төсвийн мөнгөнөөс булаацалддаг сан биш. Төрийн өмчид компаниудыг нэр дээвэр дор зөв удирдлагаар хангаж, сайн засаглалыг нь хэрэгжүүлж, үнэ цэнийг нь нэмэгдүүлснээр төсөв даадаггүй томоохон мега төслүүдийг санхүүжүүлэх механизмыг нь бүрдүүлэх хөгжлийн сан байна. Сүүлийн 30 жил олборлолт руугаа илүү анхаарсан. Одоо боловсруулалт буюу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахад, уул уурхайн салбараа дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэхийн тулд томоохон мега төслүүдээ урагшлуулах механизмыг хууль эрхзүйн орчноор бүрдүүлж байна гэж ойлгож болно. 

- Эрдэнэс монгол ХХК-ийн одоогийн засаглалыг олон улсын баялагийн сангийн зарчмыг тусгасан жишиг рүү шилжүүлж байна. Энэ шилжилт нь хууль эрхзүйн орчноор бүрдүүлж байна гэсэн үг. 

- Хөгжлийн сангийн хувьд эрсдэлийн гурван хамгаалалтын бүс байдаг. Эдгээр хамгаалалтуудыг хуулиндаа тусгаж өгсөн. Тухайлбал хилийн боомтын дэд бүтцийг яаралтай шийдэх ёстой юм байна гэдгийг цар тахлын үеийн нөхцөл байдал илүү гүн ойлгуулж байна. Тиймээс энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийх эрхзүйн орчныг нь заавал бүрдүүлэх ёстой. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.9
    2021/11/30

    Эрдэс баялагийн санд нь мөнгө байгаа юм болов уу

    Хариулах