Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.
Тэгвэл олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн дагуу авто дизелийн онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргажээ.
Энэ асуудлаар Засгийн газрын хуралдааны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өгөх аж.
Манай улс 2018 онд дизель түлшнээс бусдынх нь онцгой албан татварыг тэглэж байсан билээ.
Орос, хэлсэн үнээр чинь нефтийн бүтээгдэхүүн өгнө гээд байна шүү дээ. Төр засаг яагаад үүнийг авч үзэхгүй байнаа. Дотоодод бензин түлшний үнийг нэмж өндрөөр тогтоочихоод, өөрсдөө хямд авч дамлан цуслах гээд байна уу?????!!!!!! 2022.04.20 0 0 ХАРИУЛАХ Зочин [ 192.82.78.113 ] Чоно борооноор гэгчээр... Дизелийн түлшний онцгой татварыг 0 болгох сурагаар амжиж үнээ нэмжээ. Мулгуу төр, шунахай компануудтайгаа эвсэн хуйвалдаад ...Дизелийн түлшний үнэ бол жинхэнэ үнэ өөрчлөх суурь үнэ. Бараа таваар, нийтийн унаа, барилга байшин, газар тариалан, мал аж ахуй гээд бүх л салбар дизел түлшний машин техник хэрэглэдэг. Төр засаг юугаа харж тооцож суудаг байнаа. Их хуралд суугаа шатахууны компаний босс гэгдэх, ард түмнийг шулан мөлжигч, ханаж цаддаггүй хэдэн нөхдийг их хурлаас эргүүлэн татмаар байна.