#Шууд: Нүүрсний тээвэр зогссоны улмаас өдөрт 3,8 тэрбум төгрөг алдаж байгаа талаар тээвэрчид УИХ, ЗГ-т шаардлага хүргүүлж байна...
Нүүрс тээвэрлэгчдийн төлөөлөл:
- 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Цогтцэций- Чойр чиглэлийн нүүрс тээврийн чиглэл хаагдсан. Үүнээс болж нүүрсний экспорт гацаанд орчихоод байна. өнгөрсөн хугацаанд Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөг хүртэл ямар нэг хариу өгсөнгүй.
- Цогтцэций- Чойр чиглэлийн нүүрсний тээвэр өдөрт 3,8 тэрбум төгрөгийн орлого оруулдаг. Тээвэр, гааль зэрэг үйлчилгээ нь нийт 20 орчим мянган хүнийг ажлын байраар хангадаг. Нийтдээ 6,6 тэрбум төгрөгийн орлогоо алдаж байна.
- БНХАУ-тай хамгийн өргөн боомтоор хиллэдэг атал нүүрсээ гаргаж чадахгүй, хэрүүл хийсээр сууж байгаа нь харамсалтай. 2022 онд Ёндон сайд 36 сая тонн экспортолно гэж мэдэгдсэн ч эхний улирлын байдлаар 2,7 сая тонн нүүрсний экспорт л хийсэн байна. Үүнээс харахад Монгол улс арчаагүй байна. Төрийн байгууллагууд гацаанаасаа гараад экспорт хийх боломж байна, хувийн хэвшлийнхэнд ч гаргалаа байна. Даан ч өнөөдрийг хүртэл авч хэлэлцсэнгүй.
- Дотоодын тээврийг нээж өгнө гэж харж, хүлээж байсан ч салбарын сайд нь хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Яамтайгаа бүх талаар хамтран ажиллахаа мэдэгдсэн.
- Манайхны арчаагүй байдлаас болж Замын - Үүдийн Эрээн боомт дээр 2 мянга орчим тонн чингэлэг нүүрс гацчихаад байна. БНХАУ нүүрсний хортой элементийн шинжилгээ авдаг. Гэтэл үүнийг Монгол улсын гаалийн төв лаборатори авахгүйгээр шууд гаргаснаас болж, Эрээн боомт дээр өндөр хортой элементтэй гэх нүүрс овоорч байна.
Гацаа хаана байна вэ гэхээр 1.БНХАУ-ын Эрээн өртөөний хүчин чадал муу байгаагаас УБТЗ урагшаа ачаа өгч чадахгүй байна. 2. УБТЗ гэж шат шатандаа шантааж хийсэн, авлигачид байгаа болохоор хамаг юм гацааж бна. Хувийн хэвшлийнхэн вагоноо оруулаад ирчихсэн, нүүрсээ авто тээврээр зөөгөөд аваад ирчихсэн, гааль нь асуудал алга гээд байж байхад УБТЗ л гацааж бна. 3. Хэт их, хаа хаанаа авлига цэцэглэчихэж... Гарц нь авлига авахаа л больчих хэрэгтэй