Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Франкфурт чиглэлийн нислэгийн тоог долоо хоногт 5 болгож нэмэгдүүлэхээр боллоо. 

Нислэгийн тоо нэмж байгаатай холбоотойгоор МИАТ ТӨК-д татаас өгнө. Ерөнхий сайд аялал жуулчлалын компаниудын төлөөлөлтэй уулзахад Франкфурт чиглэлийн нислэгийн тоог нэмэхийг хүссэн юм.

Мөн Монгол Улсад жуулчлах зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг 90 хоног визгүй зорчуулахаар боллоо. Аялал жуулчлалын салбарыг дэмжих асуудлыг дараагийн Засгийн газрын хурлаар дахин хэлэлцэнэ.