О.Батхүү: Банкууд иргэдэд зээл олгохдоо үгсэн хуйвалдаж, 1 хувийн шимтгэл авч байна

Б.Ариунзаяа
2022/05/09

Банкуудын зээл олголтын шимтгэл 1 хувийн асуудлаар Хуульч О.Батхүү Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран мэдээлэл хийж байна

Хуульч О.Батхүү: 

- Банкуудыг зээл олгосны 1 хувийн шимтгэл авч байгаа нь хууль бус, шударга бус өрсөлдөөн гэж үзэж байна. Банкнаас ямар нэг зээл авахад зээл олгож байгаа бүх байгууллагууд 1 хувийн шимтгэл авдаг. Уг нь манайх чинь чөлөөт зах зээлтэй шүү дээ. Гэтэл банкууд хоорондоо үгсэн хуйвалдаж, иргэдээс 1 хувийн шимтгэл авъя, эд нар биднээс л зээл авна, өөр хаанаас авах вэ дээ гэсэн байдлаар хандаж байна. Банкууд яагаад 1 хувийн шимтгэл авах болсныг асуувал энэ тодорхой болно. Энэ нь Өрсөлдөөний хуулийн 4.1.5-т Ноёлох үйл ажиллагаа буюу давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хэрэглэгчийг хясан боогдуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна. 

- Банкууд зээл олгохдоо, 1 хувийн шимтгэл авахдаа зээл судалсан учраас гэх тайлбар тавьдаг. Гэтэл банкнаас иргэн зээл авахдаа бүх бичиг баримтуудыг нь өөрөө бүрдүүлж өгдөг. Зээлийн эдийн засагч зөвхөн тухайн байран дээр нь очиж зураг л авдаг. Яагаад эдийн засагч ганцхан зураг авсныхаа төлөө гэрээний үнийн дүнгээс 1 хувийг нь авах ёстой гэж. 

- 150 сая төгрөгийн зээл авахад 1,5 сая, 50 сая төгрөгийн зээл авахад 500 мянган төгрөгийн шимтгэл авч байна. Яг үнэндээ амьдрал дээр зээл авахад яг адилхан л зардал гардаг. Яагаад заавал үнийн дүнтэй нь уяж, хүнээс мөнгө аваад байгаа юм бэ. Зээлдэгч нар бол банкны үйлчлүүлэгч, хэрэглэгч. Тиймээс дээрх асуудал дээр банкууд дээр шалгалт оруулж өгөөч гэв.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.154
    2022/05/09

    Энгийн үзэгдэл болсон,

    Хариулах
  • 64.119.18.234
    2022/05/09

    zeeldegchid ni buur dastsan iim bh ystoi ym shig.Ene asuudliig mash sain hunduj arga hemjee awah heregtei ym shigee tur zasag.

    Хариулах