С.Мөнхчулуун: Банкны 1 хувийн шимтгэлийн асуудал дээр шүүх ШӨХТГ-ыг иргэдийг төлөөлөх эрхгүй гэж үзсэн

Б.Ариунзаяа
2022/05/09

Банкуудын зээл олголтын шимтгэл 1 хувийн асуудлаар Хуульч О.Батхүү Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран мэдээлэл хийж байна.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун: 

- Манай байгууллага өмнө нь энэ асуудлаар удаа дараа хөндөж байсан. 2011 онд хяналт шалгалт явуулж, Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн, хууль бус ажиллагаа байна гэж үзэн нэр бүхий 10 арилжааны банканд албан шаардлага хүргүүлж, шийтгэл ногдуулж байсан. Гэвч Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр ШӨХТГ хохирогч биш, иргэдийг төлөөлөх эрхгүй гэсэн үндэслэлээр энэ асуудлыг цуцалж байсан. 2014 онд мөн л уг асуудлыг хөндсөн ч шийдэгдэж чадалгүй, өнөөдрийг хүрсэн. 

Банкнаас зээл аваагүй хүн ховор. Гэтэл бүх банк зээлнээсээ нэг хувийн ижил шимтгэл оногдуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл байх магадлалтай. Гэвч нэг хувийн шимтгэл нь зээл олгох үйл ажиллагаатай холбоотой банкнаас гарсан тодорхой хэмжээний зардал, үүнийг зээлдэгч нараас авдаг гэж тайлбарладаг. 

- Энэ асуудлаар дахин шалгалтын ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Байгууллага дээр ажлын хэсэг гарсан. 

- Өрсөлдөөний хуульд зааснаар үгсэн хуйвалдсан байх магадлалтай.

- Бараа, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай. 

- Үгсэн хуйвалдаагүй бол зарим арилжааны банк нэг хувь гэхгүйгээр 0.5, 0.8 хувийн шимтгэл авах боломжтой байсан гэж үзэж байгаа.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.6
    2022/05/09

    Авч болсон юм чинь өгч болно биздээ буцаан олго

    Хариулах