БАРИМТ: Б.Баасанцогт Ц.Ууганбаярын компанийн 57.4 тэрбумын хөрөнгийг зээлийн барьцаанаас ХАСУУЛАХ шийдвэрийг ШҮҮХЭЭР гаргуулж байжээ

Админ
2022/05/10

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүн гэгддэг дуулиант Ц.Ууганбаяртай холбоотой НОЦТОЙ гэж хэлж болохуйц баримт, мэдээллийг ЗӨВ.МН өнөөдрийн сэдэвтээ онцолж байна. Мэдээллийн эхэнд Ц.Ууганбаяр гэж хэн бэ, хэнтэй холбогдож, хэрхэн уг  хэрэгт холбогдсоныг эргэн сануулъя. 

“Нью яармаг хаусинг” ХХК, “Юнайтэд прожектс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цогтжаргалын Ууганбаяр нь АНУ-д ахлах сургуулиа дүүргэжээ. Улмаар 2004 онд Монголд ирж, 2008 онд КТМС-ийг Олон улсын менежмент мэргэжлээр төгссөн байна. 

Энэ цагаас Х.Баттулгатай холбогдсон бөгөөд түүнийг 2008-2012 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхад зөвлөхөөр ажиллаж, 2017-2020 онд Ерөнхийлөгч байхад нь мөн Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан ойрын хүрээллийн нэгэн. Мөн тэрбээр Х.Баттулга төмөр замын гэх хэрэгт орооцолдон шалгагдаж байх үед хилийн чанадад оргон зайлсан хэмээн хэвлэлээр бичигдэж байсан юм.

Хөгжлийг дэмжих зээл “ХОГ дээр үсэрсэн” товч түүх 

Ц.Ууганбаярын удирдаж байсан “Юнайтэд прожектс групп” ХХК өөрийн охин компани болох “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-иараа дамжуулан Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 106.5 тэрбум төгрөг буюу 55 сая долларыг Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-иар дамжуулан Хөгжлийн банкнаас зээлсэн байдаг. 

Энэ цагаас хойш зээл, зээлийн хүүгийн төлөлт хийгдээгүйн улмаас өнөөдрийн байдлаар 106.5 тэрбум төгрөгийн үндсэн зээл, 27.5 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн өр үүссэн. Мөн төслийг санхүүжүүлэгч болох БНХАУ-ын Экспорт-Импорт” буюу EXIM банкны шаардлагыг хоёр жил гаран хугацаанд хангаж ажиллаагүй учир 2017 онд EXIM банк зээлийн үлдэгдэл эх үүсвэрээ эгүүлэн татсан байдаг. Үүний улмаас 55 хувийн гүйцэтгэлтэй төсөл эх үүсвэргүй болж зогссон юм.

Ингээд Хөгжлийн банк шүүхэд хандсан. Тухайлбал, Хөгжлийн банк нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээ цуцалж, 98 тэрбум төгрөг гаргуулах, нэмээд “Нью яармаг хаусинг прожект” ХХК болон толгой компаниуд болох “Юнайтэд прожектс групп” ХХК, “Монголиан пропертийз инвестмент холдинг” компаниудаас 6.2 тэрбум төгрөг буюу нийт 104 тэрбум төгрөг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. 

Мөн нэхэмжлэлдээ “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК болон “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн анх зээл авахдаа барьцаанд тавьсан бүх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаагаа нэхэмжлэлдээ тусгасан байдаг. 

Хууль бус бүхэнд “хутгалдагч” Б.Баасанцогт уг хэргийн өмгөөлөгчөөр ажиллажээ

Хамгийн ноцтой нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалгаар улс төрчдийн хэргийг хэрхэн шийдэх схем, төлөвлөгөө гаргасан, хууль шүүхийн байгууллагуудын ажилтнуудын авлигын сүлжээ үүсгэсэн, шүүгч прокурорын ажилтнуудтай биеэ үнэлэгч нарыг зуучилсан зэрэг хэрэгт орооцолдоод байсан Ерөнхийглөгчийн тамгын газрын ажилтан Б.Баасанцогт нь Ц.Ууганбаярын өмгөөлөгчөөр ажиллан хэд хэдэн шүүхийн маргаанд оролцсон байна.

Б.Баасанцогт нь хууль шүүхийн авлигын сүлжээ, Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэйгээр 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ц.Ууганбаярын “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-ийн зээлийн барьцаа 57.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг зээлийн барьцаанаас хасуулах шийдвэрийг шүүхээр гаргуулсан байдаг. Энэхүү шийдвэр гарсанаар Ц.Ууганбаяр нь үндсэндээ Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөх шаардлагагүй болсон гэж хэлж болохоор байгаа юм.

Өмгөөлөгч Б.Баасанцогтын хувьд дэлгэрэнгүй танилцуулах нь илүүц биз. Түүнийг Тагнуулын байгууллагаас сар гаруйн өмнө гэрээс нь  саатуулсан. Түүнийг шүүгч нарыг авлигадаж, бусдын даалгавраар хэн нэгнийг хэлмэгдүүлсэн байж болзошгүй гэж үзэн өнгөрсөн оноос эхлэн мөрдөж шалгаж,  данснаас нь  хууль, хүчнийхэн мөнгө шилжүүлдэг байсан баримт, нотолгоог олсон байдаг.  Тодруулбал,  Б.Баасанцогтын данснаас нэр бүхий 11 шүүгчид 2017 оны долдугаар сараас 2011 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд их хэмжээний  мөнгө шилжүүлсэн баримт хэвлэлээр дэлгэгдсэн.  Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан М. Отгонжаргалын хувьцаа эзэмшдэг "Юнайтед белаз машинери" ХХК-иас Б.Баасанцогт руу 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт ил болсон.

Эргэн сануулахад өмгөөлөгч Б.Баасанцогтын цахилгаан шатанд зүй бус үйлдэл гаргаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.  Түүнтэй хамт  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар байсан бөгөөд тухайн үедээ нийгмийн дуулиан болж байлаа.

Б.Баасанцогтыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын даалгавраар ажиллаж, бусдыг авлигадах, хилс хэргээр ял өгөхөд зуулчилдаг байсан тухай ч баримтууд дэлгэгдсэн. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнгөрөгч онд  чуулганы хуралдаанд “Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас шүүгч нар хэнд, хэдэн жилийн ял өгөх үүрэг даалгавар авдаг ёсыг бид халж чадсан шүү. Шүүхийн тухай хууль, авлигын эсрэг хуулиудыг өргөн барьснаас хойш Ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулиа тат гэсэн дарамт, шахалт үзүүлж байсан ч сөрж зогссон” хэмээж байв.

Эндээс улс төр, бизнес, хууль шүүхийн байгууллагын нарийн зохион байгуулалт бүхий сүлжээ энгийн иргэдийн боломжийг хулгайлан бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг анхнаасаа төлөх зорилгогүйгээр авч, дараа нь хуулийн байгууллага дахь сүлжээгээ ашиглан барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэн зээлээ татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэхээр ажиллаж байсан нь улам бүр тодорхой харагдаж байна. Түүнд нь Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн хүртэл хутгалдан оролцсон нь туйлын харамсалтай. 

Эцэст нь, төрийн өндөр албан тушаалтннууд, эрх мэдэлтнүүдийн эрхийг түтгэлзүүлэн шалгахаар ажиллаж буй хуулийн байгууллагынхан энэ мэт зохион байгуулалттай, цагаан захтнуудын хэргийг шударгаар шийдэн татвар төлөгчдийг хохиролгүй болгон ажиллах ёстойг дахин сануулъя.

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.69.108
    2022/05/11

    Женко Баттулга гэдэг 1000 ны хулгайчын бүх юм тодорхой байхад яагаад барьж хорьж шоронд нь хатааж болдоггүй юм ..энэ аймшигтай хулгайч луйварчин наранд байх өдөр бүр л монголыг хорлоно монголыг ч их ч хороллоо ард түмэн мэдэж байгаа хулгай луйварт оролцоогүй юм гэж байхгүйг нь хуулийнхан мэдсээр байж хулгайчын өмнө монголын хууль мөлхөх юм даа

    Хариулах
  • 66.181.181.146
    2022/05/11

    Наад хүүхэд чинь хар залуугаараа яаж ингэж мөнгөтэй байх вэ. Баттулгын л луйвар. Залуучуудыг луйвартаа татан оролцуулж амьдралыг нь баллаж байна даа

    Хариулах
  • 103.57.94.183
    2022/05/10

    Баттулга гэж хүний энэ аймшигтай үйлдлийг яаг одоо дарж авахгүй бол хэцүү дээ. Оюун-Эрдэнэ ахынхаа найз гээд энэ хүний толгойг илээд өнгөрөөх юм бол МАН хэцүү байдалд цаашид байх байх шүү. Баттулга гэж хүний улсын хөрөнгө завшсан шүүхэд яаж нөлөөлж байсан нь Баасанцогт гэж энэ хүний үйлдэл харуулж байгааг нийгэмээрээ л мэдэх болжээ тов тодорхой хэрэгтнийг яагаад шалгадаггүй юм одоо бүр АН дарга болоод Төрийн эрхийг авах гээд улайраад яваад байгааг тунгаан бодооч эрх бариж байгаа хүмүүсээ МАН

    Хариулах
  • 66.181.161.104
    2022/05/10

    Boliosoi ene luivarchin

    Хариулах
  • 192.82.67.144
    2022/05/10

    Шинэ яармаг төсөл сайн хэрэгжиж байгаа хөрөнгө хурааж авах гэсэн хэсэг хүний явуулга. Капитал банкны хураагдсан орон сууц хэний гараар ороод юу болж байна хараж байгаа даа.

    Хариулах
    • 62.197.152.9
      2022/05/10

      Чи битгий хуц бууны нохойн гөлөг! Женко сда-д улсаараа хулхидуулж ханалаа одоо шалгаж хорих цаг нь болсон!!

  • 66.181.160.39
    2022/05/10

    Баттулга гэгч нөхөр төрийн өндөр албан тушаалыг ашиглан бусадаар дамжуулан хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө авсан юм бол хариуцлага хүлээх нь дамжиггүй тиймээс хурдан шалгаж шийдвэрлэх хэрэгтэй

    Хариулах
  • 202.126.90.147
    2022/05/10

    Женкотой ойрын хүмүүмсээрээ хууль бус хийлгүүлээд өөрөө сугарч үлддэг нь зүй тогтол юм даа

    Хариулах
  • 192.82.68.24
    2022/05/10

    БАТТУЛГЫГ БААСАНЦОГТТОЙ НЬ ЦУГ ШОРОНД НЬ ХАТААГААЧ!!!

    Хариулах