“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шилдэг татвар төлөгч байгууллагаар дахин шалгарлаа

Б.Ариунзаяа
2022/05/12

Татварын Ерөнхий газраас 2021 оны шилдэг татвар төлөгчдийг зарлалаа. Улсын хэмжээнд 20 тэрбум төгрөгөөс дээш орлоготой том ангиллын 811 баялаг бүтээгч байдаг бөгөөд 2021 онд 5.7 их наяд төгрөгийн татвар төлжээ. 

Том ангиллын татвар төлөгчдийн тэргүүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Оюутолгой ХХК, ХААН банк ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Болдтөмөр Ерөө гол ХХК, Голомт банк ХХК, Энержиресурс ХХК, Монгол Алт МАК ХХК,  Монголросцветмет ТӨҮГ, Юнител ХХК -иудыг нэрлэжээ. 

Мөн дунд ангилалд 3-20 тэрбум төгрөгийн орлоготой үндэсний томоохон ажил олгогч 1540 татвар төлөгч хамаарагддаг бөгөөд 2021 онд 598.2 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Харин бичил ангилалд 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой 192 094 хариуцлагатай татвар төлөгч хамаарагддаг бөгөөд 2021 онд нийт 167.9 тэрбум төгрөг, жижиг ангиллын 37454 татвар төлөгч хамаарагддаг бөгөөд 2021 онд 1.1 их наяд төгрөгийн татвар төлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна