Монгол улсын төлбөрийн тэнцэл 2022 оны 3 дугаар сард 382.2 сая америк долларын алдагдалтай гарсан талаар Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Тодруулбал, төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 972.4 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 648.7 (3.0 дахин) сая ам.доллароор өссөн байна. 

Уг өсөлтөд барааны худалдааны алдагдал өмнөх оны мөн үеэс 483.8 сая ам.доллароор, анхдагч орлогын алдагдал 169.9 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.