#ШУУД: АРД ТҮМНИЙ ШТАБ УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ БАЙНА!

Б.Жагар:

- Мөнгөн хандив, зээл, буцалтгүй тусламжийг ил тод шилэн болгож, зориулалтын бусаар ашигласан, завшсан албан тушаалтнуудын хөрөнгийг хураа.

- Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар цар тахлыг далимдуулан завшсан албан тушаалтнуудад хариуцлага тооц.

- Эрдэнэс Монгол ХХК -ийн харьяа Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт зэрэг төрийн өмчит уул уурхай компаниудын хулгайг таслан зогсоож, хохирол учруулсан даргатай хариуцлага тооцож, эдийн засгийн үг ашиг тооцох

- Иргэд, ААН-ийг Монголбанкны  хар жагсаалтаас чөлөөлж, мэдээллийн санг хэвийн болгох

- Ард иргэдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг хэлэлцэн батлах. 

-  Банкууд хорио цээрийн хугацаанд хүү, алданги тооцохгүй байх хуулийн заалттай. Иргэнийн хуулийн 222.2, 232.1-т энэ талаар заасан байдаг. Гэвч энэ хуулийг хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн авахаа мэддэг байх ёсгүй. Өнөөдөр Монгол улсад банк гэдэг Вант улс болсон байна. 

- Банк хуулийн дагуу ажиллах ёстой. Энэ мэтчилэн хуулиа хэрэгжүүлдэггүй банкуудын эсрэг  эсрэг зээлээ төлөхгүй,гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх эрхтэй. Бүх нийтийн хориг арга хэмжээ авах хэрэгтэй. 

- 47 сая төгрөгийн байрыг 30 хувийн урьдчилгаа төлж, банкны зээлээр авахад 2,5 дахин нугалж төлж байна. Санхүүгийн гэмт хэрэгтэй Ард түмний штаб тууштай тэмцэнэ.