Олон сараар ажил нь зогсож хүнд байдалд ороод байсан нүүрс тээврийн компаниуд болон жолооч нарын ажил эхэллээ.  Төлөвлөсөн ёсоор өнөөдрөөс уртын тээвэр эхэлсэн  бол Шивээхүрэн-Сэхэ боомт 7 сарын дараа нээгдэж экспорт эхэлжээ

Цагаан хадны халдвар хамгааллын дэглэм сайжирч Ганц мод боомт дахь шинжилгээгээр богинын тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног эерэг тохиолдол илрээгүй тул энэ сарын 25-наас уртын тээвэр, 31-нээс задгай тээвэр эхлүүлэхээр болсон юм. 

Түүнчлэн дахин эерэг тохиолдол бүртгэгдэлгүй энэ байдлаа хадгалах тохиолдолд өдөрт 400 машин татан авах саналаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Гадаад харилцааны хэлтэс, Боомтын зөвлөлөөс илэрхийлсэн байна.